Уильям, Кейт нар компани байгуулав

img

Их Британий хунтайж Уильям, гэргий Кейт нар тус тусдаа хувийн мэдээлэл болон оюуны өмчийг хамгаалах компани байгуулсан тухай “usmagazine.com” мэдээллээ. Тэд компани байгуулласнаар өөрсдийнх нь нэрээр нэрлэсэн, хууль бус бүтээгдэхүүний худалдаанаас сэргийлж чадна гэж үзжээ.

Кембиржийн гүнгийн ахайтны удирдах компанийг Кэйт болон II Элизаветтагийн нэрийн эхний үсгийг оролцуулсан “CE Strathearn” гэх товчлолоос бүрдэж байгаа юм. “CE Strathearn” байгууллага “Хууль бус худалдаа”-тай тэнцэх бол, хунтайжийн хувийн компани “Оюуны өмч болон ордны хувийн мэдээлэл”-ийг хамгаалахад орших гэнэ. Хунтайж Уильямийн компанийг “APL Anglesey” хэмээн нэрлэжээ. Ханхүүгийн бүтэн нэрийг Артур Филипп Луис гэдэг юм. “Anglesey” гэх дагавар нь  Уильям болон Кейт нарын бал сараа өнгөрүүлсэн арлын нэр аж. Тус компаниудын үүрэг гүйцэтгэгчээр Кейтийн хувийн нарийн бичиг Дикон, Кларенсын ордны ажилтан Магги Виен нар тодорчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ