Хятад ураны салбарт Билл Гейтстэй хамтарна

img

“Майкрософт” компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс шинэ үеийн атомын реакторыг хамтран бүтээх хэлэлцээрийг Хятадын үндэсний цөмийн нэгдэлтэй хийлээ. “Саут Чайна морнинг пост” сонин өнөөдөр энэ тухай мэдээллээ. Цэвэр уранаар ажиллах чадвартай реакторын тухай ярьж байна. Ийм төхөөрөмжид түлшний шатах процесс нь удаан явагддаг. Арван жилийн турш түлшээр дахин цэнэглэлгүйгээр цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэх боломжоор хангах юм. Энэ реактор нь хэмнэлттэй, бага овортой, хямд үнэтэйгээрээ ялгарч байгаа юм. Одоогийн байдлаар ийм эрчим хүчний төхөөргийг бүтээж чадаагүй байна. Гейтсийн санхүүжүүлдэг “Терра пауэр” компани энэ боловсруулалтыг хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haraal idsen demii medee yamar ih yum bee, avah yumgui boljee ene site
2012-01-04
Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-06