Автобусны тасалбар 500 төгрөг болох уу
Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн тасалбарын үнийг 500 төгрөг болгож буйгаа мэдээлэв. Уг тарифийг энэ сарын 23 буюу пүрэв гаригаас эхлэн мөрдөх тухай тэд мэдээлсэн байна. Харин нийслэлийн Тээврийн газар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдээлэл хийснээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхгүй гэдгийг хэлж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ