Хойд Солонгост хоригдож буй Кеннет Бэй хэвлэлийхэнд хандав

img

Хойд Солонгосын чанга дэглэмтэй хорих ангид хүнд хөдөлмөр эрхэлж буй АНУ-ын иргэн Кеннет Бэй гадаадын хэвлэлээр дамжуулан эрх баригчдад хандан мэдэгдэл хийжээ.  Тэрбээр, “АНУ-ын албаныханд хандан өөрийг нь аюулгүй суллаж авах асуудлаар Хойд Солонгосын талтай хамтран ажиллаж, хэлэлцээр хийснээр амархан шийдэгдэх боломжтой” гэжээ.

Кеннет Бэй Хойд Солонгосын шоронд хоригдож эхэлснээс хойш анх удаагаа хэвлэлийнхэнд хандсан нь энэ юм.  Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс ийнхүү Кеннит Бэйгээр АНУ-ын албаныханд хандан мэдэгдэл хийлгэсэн нь Өмнөдтэй хийх АНУ-ын цэргийн сургуулилтыг цуцлах, эдийн засгийн дэмжлэг олж авах далд санааг агуулж байгаа хэмээн “ВВС” агентлаг мэдээлжээ.  Кеннет Бэй нь 2012 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгост аялал жуулчлалын бизнес эрхэлж, христийн чуулган зохион байгуулж байхдаа баривчлагдсан юм. Хойд Солонгосын албаныхны зүгээс түүнийг Засгийн эргэлт хийхээр хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, 15 жил хөдөлмөрийн лагерьт ял эдлэх шийтгэл оноосон юм.

аааа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ