“ДЦС-IV”-ийг өргөтгөх импортын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Соёлын өвийг бүрэн хамгаалах, сэргээн завсарлах, хяналт тавих шаардлагаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Дэлхийн улсуудын чулуун дээрх зургийн 80 хувь Монгол Улсад байдаг байна. Сүүлийн үед эдгээр зураг ил задгай байдгаас бүдгэрч алга болсоор байгаа аж. Сэргээн засварлах төв 20 жилийн өмнө хувьчлагдсан учир сэргээх ажил сайн хийгдэхгүй байгааг салбарын сайд хэллээ. Мөн музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэж, соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа тул түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын шинэчлэл хийх хэрэгтэй байгаа гэнэ.
7
Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаар шинээр хоёр бие даасан байгууллага байгуулагдаж, соёлын өвийн гэрээт ажилтан 200, соёлын үндэсний төвд 45, сэргээн засварлах төрийн өмчит үйлдвэрийн газар газар 115 хүн ажиллах тооцоо гаргажээ.
7
Соёлын өвийг бүрэн хамгаалахад төрөөс зардал гаргахыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжив. Дараа нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч хэлэлцүүлэхийг түр хойшлуулсан. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг ЭХ-ний сайд М.Сономпил хийлээ.
7
Манай Улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй. 4,5 - 7,8 жилд өртгөө бүрэн нөхөх тооцоо хийжээ. Ингээд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж санал хураалгаж байнгын хорооны гишүүд хэлэлцэхээр боллоо.
7
Дараа нь Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэнТөрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагчаас буцаан татан авснаар НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
7
АТГ-ын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг албан хаагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх эрхтэй байхаар хуульд заасныг үндэслэн тус байгууллагын албаны хэрэгцээнд зориулан импортолдог тусгай техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтыг хуулинд нэмэхээр хуульд тусгажээ. Төслийн хэлэлцэж байгаа асуудлыг бусад хуультай уялдуулах, холбогдох байнгын хороогоор ярихыг сануулан анхны хэлэлцүүлгийг хийж хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ