Гурилын үнэ нэмэгдсэнээр сард 10 гаруй сая төгрөгийг илүү төлж байна

img

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос гурил, бензин шатахууны үнэ нэмэгдсэнээс ард, иргэдэд учирч буй хохирлын хэмжээг судалгааны үндэстэйгээр гаргажээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр тус холбооны нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар хийлээ.

 Өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр дээд болон нэгдүгээр гурилын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар гурил”, “Од”, “Хангай миллс” гэх гурван үйлдвэрийн үнэд ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран судалгаа хийсэн байна.

Зөвхөн нэгдүгээр гурилын нэмэгдсэн үнийн зөрүүнд хэрэглэгчид сард 10 гаруй сая төгрөг, өдөрт 300 гаруй мянган төгрөг илүү төлж буй дүн гарчээ. Засгийн газрын “Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан эдгээр компани гурилынхаа үнийг тогтворжуулахад Төрөөс анхаарах цаг нь болсон гэж тэд үзэж байгаа аж. Гурилын үнэ нэмэгдсэнээр өнгөрсөн жил 1500-1700 төгрөгөөр зарагддаг байсан хэвийн боов 1900-2000 болжээ.

Харин энэ  сарын долооноос “Шунхлай”, “Магнай” трейд” компаниуд хөдөө орон нутагт A92 автобензин, дизель түлшний үнийг литр тутамд 40, “Жаст” компани хөдөө орон нутаг болон нийслэлд 40 төгрөгөөр тус тус нэмсэн.

Ингэснээр “Шунхлай” компани А92 автобензин, дизель түлшний үнийн зөрүүнээс өдөрт дунджаар 3.800.000 төгрөг илүү авч байна. Энэ нь дунджаар өнөөдрийн буюу энэ сарын 21-ний байдлаар 53.200.000 төгрөг болж байна. Харин “Магнай трейд” компани А92 автобензин, дизелийн түлшний үнийн зөрүүнээс өдөрт дунджаар 4.400.000 төгрөг, өнөөдрийн байдлаар дунджаар 61.600.000 төгрөгийн ашигтайгаар ажилласан бол “Жаст” компани А92 автобензин, дизель түлшний зөрүүнээс өдөрт дунджаар 2.000.000 төгрөг, одоогийн байдлаар 28.000.000 төгрөгийг хэрэглэгчдээс аваад байгаа аж.

Дээрх гурван компани нийтдээ өдөрт дунджаар 10.200.000 төгрөг, өнөөдрийн байдлаар 142.800.000 төгрөгийг ард иргэдээс авчээ.

Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн дээрх үйлдлийг судалж үзээд Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт албан ёсоор хандсан боловч хариу өгөөгүй байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaa:
altanhuyg vne nemegdeegvi ard tvmnii amidral saihan b.na geed l *gaad b.gaa shvv dee.
2014-01-21
зочин:
магнай луйварчидтай нийлж ард түмнийг шулдагаа зогсоогооч ээ.
2014-01-21
saruul:
aria denduu yumaa
2014-01-21