19 уяачид цол олгохоор болов
Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, уяачдын цолыг гардуулан өглөө. Хурдан морины салбар хорооноос өнөөдөр нийт 19 уяачид улсын цол олгох асуудал оруулж ирсэн юм.
Монгол Улсын Тод Манлай уяач цолоор /Улс бүсийн наадамд 10 түрүү эсвэл 20 айраг/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ /25 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд нас -14, бага нас -11/
Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий /22 морь түрүүлж айрагдсан үүнээс дээд нас -13, бага нас -9/
Завхан аймгийн Улиастай сумын уугуул Улсын Манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж /20 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 12, бага нас -8/
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Улсын Манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог /22 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 10, бага нас -12/
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Улсын Манлай уяач Банзрагчийн Жанчив /22 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 10, бага нас -12/
Монгол Улсын Манлай уяач цолоор / Улс бүсийн наадамд 6 түрүү эсвэл 12 айраг /
Төв аймгийн Баян сумын уугуул Миеэгомбын Энхболд
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Улсын Алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Улсын Алдарт уяач Дамбын Хишигжаргал
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Улсын Алдарт уяач Галбадрахын Баттөмөр
Монгол Улсын Алдарт уяач цолоор / Улс бүсийн наадамд 4 түрүү эсвэл 8 айраг /
Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт
Дорноговь амйгийн Иххэт сумын уугуул Тогтохбуянгийн Лхасүрэн
Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганзориг
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг
Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Рагчаагийн Ооёо
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Пүрэвдоржийн Алтансүх
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа
Ховд аймгийн Дарви сумын уугуул Түвдэнхүүгийн Батцоож
Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайхан
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Нанжилцэрэнгийн Даш-Өлзий
Дээрх 19 хүний дотор морь уядаггүй морины эзэд багтсанд Хотын дарга Э.Бат-Үүл, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарыг бухамдуулсан байна. Учир нь Хурдан морины салбар хорооны оруулж ирсэн нэрсэд морь уядаггүй олны танил нэлээд хүний нэр орж иржээ. Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Бид энэ хамжлагыг өөхшүүлэх хэрэггүй. Тэртээ тэргүй энэ 19 хүний хэн нь морь уядаг, уядаггүйг бүгд мэдэж байгаа. Төрийн шагнал, цолыг мөнгөөр худалдаж авч байгаа энэ үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрбээр дээрх 19 хүнээс Д.Бат-Эрдэнэ, Д.Хишигжаргал, М.Энхболд нарыг хасах санал гаргасан ч хорооны гишүүд энэ удаа журмаа даган дээрх 19 хүнд шагнал өгөх асуудлыг Ерөнхийлөгчид уламжлахыг дэмжижээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ