Усны үнэ хоёр дахин нэмэгдэх үү
Цэвэр, бохир усны үнийн тарифийг өөрчлөх асуудлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтад, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ санал хүргүүлж зөвшилцөн шийдвэрлэдэг байна. 2012 оноос хойш Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтад, үйлчилгээг зохицуулах зөвлөлд үнийн тарифийг нэмэх талаар удаа дараа санал хүргүүлж байсан ч шийдвэрлэхгүй байсаар өнгөрөгч оны наймдугаар сард үнийн тарифийг өөрчлөх тогтоол гаргасан боловч ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэн хүчингүй болгох шаардлага хүргүүлжээ. Түүнээс хойш энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
6
Гэтэл ШӨХТГ-аас усны үнэ тарифыг хоёр дахин, түүнээс илүү хувиар нэмэхээр төлөвлөсөн байна гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл өрх сард цэвэр бохир усанд 5490 төгрөг төлдөг байсан бол шинээр нэмэх саналд дээрх төлбөрийг 8598 болгож, дээр нь суурь хураамж 2500 төгрөгийг сар бүр нэмж авахаар тусгажээ.
6
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “ШӨХТГ-ын дарга О.Магнай НЗДТГ болон бусад усны компаниудтай хуйвалдаж усны үнийг нэмэхээр зүтгэж байна. Ингэснээр тэдний шударга өрсөлдөөнийг бий болгох зарчим алдагдаж байна” гэлээ.
7
Усны үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл уул уурхай, архи пиво, ундаа, арьс ширэн эдлэлийн үйлдвэр болон авто угаалгад хэрэглэж буй усны үнийг нэмж ахуйн хэрэглээний үнийг нэмэхгүй байх хэрэгтэй гэсэн байр суурийг тус холбооноос баримталж буйгаа илэрхийлсэн.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ