
Гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын дипломуудыг ямарч нэмэлт ажиллагаагүйгээр ОХУ-д хүлээн зөвшөөрүүлэх тухай хуульд ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурлаа.
Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудтай тохиролцсон харилцан хүлээн зөвшөөрөх болон дүйцүүлэх тухай олон улсын гэрээний үйлчлэх хүрээнд багтсан байгууллагуудыг энэ хууль нь хамрах ёстой.
Гадаадын эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагад суралцсан тус улсын иргэдийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөх ажиллагааг шинэ хууль хялбаршуулна гэж боловсролын хороон дээр тайлбарласан байна.
Гадаадын эрдэмтэд болон өндөр мэргэшлийн мэргэжилтнүүдийг ОХУ-д ажил олж хийх болон боловсролоо дээшлүүлэх боломжийг энэ хууль хөнгөвчилж өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ