Монголбанк дотоод захын эрэлт, нийлүүлэлт тогтвортой гэж үзжээ
Монголбанкны 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин төв банк валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Өнөөдөр өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 92 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 4 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлснээс Монголбанк 32 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцлийн саналыг биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ