Татварын тайлангаа шуудангаар явуулах боломж бүрджээ
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэд тайлангаа шуудангаар дамжуулан өгөх боломж бүрджээ. Энэ тухайгаа өнөөдөр Татварын ерөнхий газар/ТЕГ/ болон “Монгол шуудан” ТӨХК-аас мэдээлсэн юм. 1 дүгээр сарын 1-ээс ирэх сарын 15-ныг хүртэл тайлагнах ёстой хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг иргэд шуудангаар явуулснаар ТЕГ болон дүүргүүдийн татварын хэлтэст хүргүүлэх боломжтой аж. Хэрвээ материалаа дутуу болон буруу бүрдүүлсэн тохиолдолд холбоо барих утсаар нь эргэж холбогдох юм байна.
6
“Хувь хүний орлогын албан тайланг ирүүлэхтэй холбоотойгоор жил бүр татварын хэлтсүүдийн ачаалал ихэсдэг. Иймээс иргэд цаг хугацаа хэмнэх, энэ ачааллыг бууруулах үүднээс бид “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж байна” хэмээн ТЕГ-ын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэ ярьж байлаа. Шуудангийн салбаруудад өглөө өгсөн материалуудыг үдээс хойш ТЕГ болон татварын хэлтсүүдэд хүргэж өгөх бол үдээс хойш өгсөн материалыг маргааш өглөө нь хүргэж өгөх юм байна. Энэ нь Улаанбаатар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж буй хүмүүст хэрэгтэй үйлчилгээ аж.
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ