“Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” ашиглалтад оржээ
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил хайгч, ажил олгогчдыг холбох, тэднийг мэдээллээр хангах, зуучлах зорилго бүхий анхны “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” www.myjob.mn сайтыг ашиглалтад оруулсан байна.
Энэхүү цахим хуудсаар нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх аж. Ажил хайгч нь системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байр сонгох, ажил олгогчдод үнэлж, дүгнүүлснээр өөрийн давуу талыг бий болгох, цаг хугацаа, орон зай үл хамааран ажлын байранд зуучлагдах боломжоор хангагдах юм байна.
Одоогоор “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-д ажил хайгч 5732, ажил олгогч байгууллага 326, нээлттэй ажлын байр 350 бүртгэгдээд байгаа ба эндээс хөдөлмөрийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа, статистик мэдээллийг гаргах боломжтой аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ