Улаанбаатарт 7 хэм хүйтэн

img

Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буяант, Ерөө голын сав газраар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ