Өсвөр насны охидоо үргэлж анхааралдаа байлга
Саяхан нэгэн хувийн эмнэлэгээр очлоо. Гэтэл өсвөр насны охин үр хөндүүлчихээд хэвтэж байхтай таарав. Даанч дээ цэцэг цэврүү шиг дэгж дэрвэх насандаа үр хөндүүлж гэгээн насаа хараар будах гэж дээ хэмээн халаглаж суулаа. Охинд халуун цай аягалж өгөөд юу болсон талаар эвтэйхэн асууж дөнгөв. Гэтэл хойд эцэг нь ээжийг нь байхгүйд үргэлж татаж чангааж бэлгийн дур хүслээ хангадаг хэмээн уйлчихав. Хөөрхий охиноос өөр олон зүйл асууж зүрхэлсэнгүй. Хайран хүүхэд нас, хайран бие хэмээн элэг эмтэрч суулаа.
Ганцхан монголын төдийгүй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал нь өсвөр насны охидын жирэмслэлт билээ. Жил бүр 7.3 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлдэг гэнэ. Манай улсад 2006 оноос хойш өсвөр насны охид жирэмслэх нь эрс өссөөр өдгөө 1000 төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жил дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа аж. Энэ нь айл гэрт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өрх гэрийн асуудал гэсэн хаалттай хаалганд харьяалагдаж, хуулийнхны анхаарлаас хол хаягдаад байгааг илтгэх мэт. Эрт жирэмслэх нь охидын эрүүл мэнд, боловсролд ноцтой хохирол учруулах нь дамжиггүй.
өы
Учир нь өсвөр насандаа жирэмсэн болсон олон мянган охин өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, жирэмсэн болсноо ар гэрийнхэндээ хэлэхгүй нуун дарагдууж, маш их сэтгэлийн дарамтанд ордог. Зах зээлээс хойш эмч нарыг нэлээд их бухимдуулсан асуудал охидын жирэмслэлт яах аргагүй мөн. 11-15 настай охид төрөх боломжгүй байдаг учраас үр хөндүүлэхээс өөр аргагүй гэнэ.
өы
Хамгийн залуу төрөх боломжтой нас бол 18. Энэ насандаа хүн бие эрхтний бүрэн гүйцэд хөгжлийг олдог байна. Үр хөндөлтийн хамгийн наад захын хүндрэл гэхэд халдварын асуудал байна. Цаашлаад цус алдалтын эрсдэл, бүр цаашлах юм бол умай цоорох, дахин хэзээ ч үрийн зулай үнэрлэх боломжгүй болох гэдэг олон сөрөг нөлөөтэйг эмч мэргэжилтнүүд сануулсаар л байгаа. Охидын жирэмслэлтийн цаана маш олон эмзэг далд асуудал нуугдаж байна.
ёы
Түүний нэг нь хүний наймаа. Монголд хүний наймаа өдрөөс өдөрт газар авч, хохирогчид борооны дараах мөөг шиг олширсоор байгаа. Хүний наймааны гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй гаргаж байгаа ч энэ төрлийн далд бизнес сүлжээ болон цэцэглэсээр байгаа нь эмгэнэлтэй. "Хүний наймаа гэдэг нь гэмт хэргийн шинжтэй, эд эрхтэнг нь худалдах, бэлгийн заяагдмал байдлыг зөрчих зэрэг багтдаг” гэнэ.
өы
Бодит мэдээллээр бол 10-30 гаруй насны охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг аж. Саяхан өсвөр насны охиныг маш их зодож, бэлгийн дарамтад оруулж, жирэмсэн болгоод таван сартай ургийг нь хүчээр үр хөндүүлсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлж байсан. Мөн хойд эцэг, хамаатан садан, танил нөхөд нь охидыг хүчиндэж жирэмслүүлдэг аж.
өы
“Дагавар охиноо удаа дараа хүчинджээ, хамаатных нь залуу 13 настай охиныг хүчиндэж жирэмслүүлжээ” гэх зэрэг хүний ёсонд байж боломгүй мэдээ, мэдээлэл гарах болсон. Олон нийтэд мэдэгдээгүй далд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг хэчнээн байгааг хэлж үл мэднэ. Эцэг эхчүүд минь охин үрдээ тавих хараа хяналтаа сайжруулъя гэж уриалмаар санагдана.
ы
Мөн өсвөр насны охидод энэ чиглэлийн сургалт зохион байгуулж ирээдүйд эх болоход юуг анхаарах талаар хангалттай мэдээлэл өгөх нь зүйтэй. Дунд сургуулийн анги удирдсан багш нар сурагч нэр бүрийг хөгжүүлэхийн тулд охидод дотны сайн зөвлөгч байх зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн эцэг эхчүүд охин хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, ялангуяа өсвөр насны охидоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж өсгөх хэрэгтэй. Муухай сэтгэл, муу үйлтнүүдийн өлөн нүднээ охидоо харамлаж, хамгаалж өсгөх нь эцэг эхчүүдийн үүрэг гэдгийг мартаж болохгүй.
өы
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
бы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ