Өнөөдөр болох үйл явдлын тойм
Корпорэйт зочид буудлын хурлын танхимд
08:30-09:30 цагт Гэр хороодын газрын зураглалын мэдээллийн нэгдсэн сан бүхий www.manaikhoroo.mn цахим хуудсыг танилцуулах үйл ажиллагаа Худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх шинэ Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.
Монцамэ агентлагийн мэдээллийн төвд
11:00 цагт Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт шинэ Элчин сайд хэвлэлийнхэнтэй уулзалт хийж, Монгол-Казахстаны харилцааны талаар мэдээлэл өгнө.
“Пума Империал” зочид буудалд 09:30-16:30 цагт “Уул уурхайн мэдээллийг олборлох нь” семинар болноҮндэсний мэдээллийн төвд
11:10 цагт ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил албан тушаалаасаа сайн дураар огцорч байгаа талаараа Хэвлэлийн бага хурал хийнэ.
13:10 цагт Монголын Үндэсний Супер Лигийн "Бүх Одод-2014"-ны хэвлэлийн бага хурал болно. Тус хуралд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд Бүх Оддын тоглолтын урилга өгнө.
Бусад
12:00 цагт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Шастиний нэгдсэн эмнэлэгт
09:00-17:00 цагт 103 буюу нийслэлийн яаралтай тусламжийн төвийн эмч нарт “Тархины цочмог харвалт, Зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж” сургалтыг зохион байгуулна.
Аса циркт
12:00 цагт Аса циркт ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно. Уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
ХААИС-д
14:00 цагт "ХАА-н үйлдвэрлэлийн барилга байгууламжид газрын дулааныг ашиглах боломж" сэдэвт олон улсын семинар ХААИС-ийн Хатан туул театрт болно. ХААИС-ийн профессорын баг болон “KOTEC engineering” компанийн санаачлагаар манай улсад газрын дулааныг ашиглан байгуулсан байгууламжаа танилцуулахын зэрэгцээ шинээр хийх ямар боломж байгаа талаар ярих юм.
Авто тээврийн үндэсний төвд
11:00 цагт Цагаан сарын баяртай холбогдуулан хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд нэмэлт автобусыг зорчуулахаар боллоо. Мөн цагаан сарын үеэр ямар хуваариар ажиллах талаар мэдээлэл хийнэ.
MCS плазагийн 3 давхарт
10:00-13:00 цагт Европын холбооны ЖДҮ-ийг дэмжих төслийн ТУЗ-ийн хурал болно. Хуралд Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын дарга Бат-Амгалан оролцоно.
Чингис зочид буудалд
12:30 цагт ЭМШУИС-аас зохион байгуулж буй “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвт хамтарсан хурал болно.
МЗХ-ны байранд
16:00 цагт Олон улсын цагаан сар өдөрлөг болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт “Мерекс” ХК-иас хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
11.30 цагаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын улс төрийн намын тухай хуулийн талаар хийсэн мэдэгдэл, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичигтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
12.00 цагт “Номтой нөхөрлөе” клубээс “Цагаан сарын ухаалаг бэлэг-Ном бэлэглэцгээе” хэмээн уриалж мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос өнөөгийн газар тариалангийн бодлого, тариаланчдын урамшууллын талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ