Женевийн хэлэлцээ хэрэгжиж эхлэв

img

Ираны атомын эрчим хүчний байгууллагын аюулгүйн байдал хариуцсан нарийн бичгийн дарга Амирийн мэдэгдсэнээр “Иран улс өчигдрөөс эхлэн 20 хувийн уран баяжуулах ажлыг албан ёсоор зогсоосон” гэв. Ийнхүү Женевийн гэрээ хэрэгжиж эхэлснийг дэлхий нийтэд танилцууллаа хэмээн “ВВС” агентлаг онцоллоо. Иран болон “Их зургаа”-гийн өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсад үзүүлж байсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлсний хариуд Ираны цөмийн хөтөлбөрөө түр зогсоох тухай гэрээ амжилттай байгуулж, төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

1

Төлөвлөгөөнд, Иран улсын уран баяжуулах хэмжээг таван хувиар хязгаарлахаар тусгасан юм. Түүнчлэн 20 хувиар баяжуулсан ураны нөөцийг исэл хэлбэрт шилжүүлж, таван хувь хүртэл шингэрүүлэх гэнэ. Учир нь 20 хувиар баяжуулсан ураныг цөмийн зэвсэгт хувиргахад хялбар байдаг аж. Ираны дээрх алхмуудын хариуд томоохон улсууд тус улсад цөмийн хөтөлбөртэй холбоотой, эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа бүрэн зогсоох юм. Түүнчлэн үнэт металл, автомашин, түүхий нефть,  химийн бүтээгдэхүүний хоригийг цуцлах аж.

Ираны нефтийн экспортын орлогыг тус улсад 100 хувь олгохоор болжээ. АНУ-ын санхүүгийн байгууллагууд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын экспортын орлогыг хаагаад байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ