Сочид зочлох тамирчдын гоёо

img

Ванкуверийн олимп хөшгөө хааж, авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдсөн тив тивийн тамирчид Сочигийн наадамд уулзах цаг ойртсоор байна. 16 хоногийн дараа Сочигийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд 87 орны 2000 гаруй тамирчин хүрэлцэн ирэхээр болжээ. Нээлтийн ажиллагаанд оролцох баг тамирчдын өмсгөлийг сонирхуулж байна.

5

Орос

ОХУ-ыг төлөөлж, 120 тамирчин хурд хүчээ үзэхээр болжээ. Оросын баг тамирчдын хувцсыг есөн жилийн турш “Bosco” загварын ордон хариуцан бүтээж байгаа бөгөөд энэ удаад ч уг уламжлалаа хадгалсан байна. Иж бүрдэл хувцасны өнгөөр урьдын адилаар цагаан ба улаан өнгийг сонгосон ч бэлгэдлийн тэмдгээ өөрчилжээ. Тодруулбал, загвар зохион бүтээгчид уламжлалт Галт шувуунаас татгалзан Оросын үндэсний хээ угалзыг ашиглан Грифон болон Пегас хэмээх домгийн амьтдыг шигтгэн хийсэн латин хэлний “R ба U” үсгийг урлажээ.

Өмнөд Солонгос

Тус улс “Сочи”-гийн олимпид 18 тамирчны бүрэлдэхүүнтэй баг тамирчдаа илгээж буй гэнэ. Тамирчид өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Пак Ын Хэ-гээс өвлийн олимпийн өмсгөлөө гардан авсан байна. Тэд дээгүүрээ усан цэнхэр, доогуураа хар өнгөөр ижилсэх аж.

6

БНХАУ

Хятад улс “Сочи”-гийн олимпиод 47 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хятадын баг тамирчид нээлтийн ёслолын ажиллагаан дээр дээгүүрээ улаан, доогуураа цагаан өнгийн хувцсаар ижилсэнэ. Харин тэмцээн дээр лууны дүрс бүхий хувцастай гарч ирэх ажээ. Тэрхүү лууны дүрсийг 8000 гаруй жилийн настай эртний уран зургаас санаа авч бүтээсэн гэнэ.

6

Канад

Өвлийн олимпиос хамгийн их медаль хүртсэн улс бол Канад. “Oslo 1940” өвлийн олимпиос хойш тасралтгүй медаль хүртжээ. Канадын тамирчдын олимпийн өмсгөлийг 1670 онд байгуулагдаж байсан “Hudson’s Bay Company” хийжээ. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх компани тамирчдын өмсгөлийг олон нийтэд танилцуулсан юм. Хувцасны иж бүрдэлд 31 зүйлийг багтаасан байв.

6

Их Британи

Загвар зохион бүтээгч Стелла Маккартни энэ удаагийн “Сочи”-д явах Их Британий тамирчдын гоёлыг урлажээ. Тэрбээр “Адидас” пүүстэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд Английн тамирчдын хувцсан дээр ажилласан гэнэ. Стелла хөх, оюу ногоон, цагаан, шар, хөх ногоон өнгөтэй хувцсуудыг бүтээхдээ Нэгдсэн вант улсын далбаа болох “Юнион Жек”-ийг чиглэлээ болгон ажиллажээ.

6

Герман

Германы баг тамирчид “Сочи”-гийн өвлийн олимпид Төрийн далбааны гурван өнгө болох хар, улбар шар, шар өнгөөр хосолсон дүрэмт хувцсаар ижилсэх гэнэ.  Тус улсыг төлөөлж 58 тамирчин оролцохоор болжээ.

6

Америк

Америкийн тамирчид “Ральф Лорен”-ий хувцсаар гоёх ажээ. Загвар зохион бүтээгч 2008 оны Бээжингийн зуны олимп болон 2010 оны Ванкуверийн өвлийн олимпид оролцсон Америкийн баг тамирчдын хувцсыг бүтээж байсан туршлагатай нэгэн. 1930-1940-өөд оны загваруудыг орчин үеийн шийдэлтэй болгож хувцасны бүтэн иж бүрдлийг бүтээсэн аж.

6

Япон

Хамгийн олон бүрэлдэхүүнтэй оролцож буй улсаар Япон улс тодорчээ. Тус улсыг төлөөлж 145 тамирчин Сочи хотноо хүрэлцэн ирэх гэнэ. Тамирчдын энэ удаа Японы алдарт зохион бүтээгч Мики Хорийн “Цагаан цас” хэмээх  хувцсаар ижилсэхээр болжээ.

6

Франц

Тус улсыг төлөөлөн 89 тамирчин төлөөлөн оролцож байна. Франц улс Сочигийн олимпийн нээлтэн дээр дээгүүрээ цагаан, доогуураа саарал өнгийн хувцсаар гоёх аж.

6

Австрали

Ногоон болон алтлаг өнгүүд нь австраличуудын сонгодог өнгө юм. Тиймээс тус улсын загвар зохион бүтээгчид тамирчдынхаа хувцсыг урлахдаа эдгээр өнгийг онцолжээ. Энэ оны тавдугаар сард Австралийн баг тамирчдын хувцсыг албан ёсоор танилцуулсан юм.

6

Итали

Итали улс “Сочи”-гийн олимпийн нээлтэд, хөх цэнхэр өнгөөр ижилсэхээр болжээ. Эх орноо төлөөлөн 51 тамирчин Сочи хотноо ирэх гэнэ.

6

Казахстан

Казахстан улсаас Сочи хотноо 17 тамирчны бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирэхээр болжээ. Казахстаны бэлэгдэл өнгө улбар шар, цэнхэр өнгийг давамгайлсан хувцас өмсөхөөр болсон байна. “Vancouver 2010” өвлийн олимпиос Казакстан анхныхаа мөнгөн медалийг хүртэж байжээ.

 6

Швед

Тус улсыг төлөөлж цагаан олимпид 99 тамирчин оролцох гэнэ.  Энэ удаагийн баг тамирчдын гоёлд хар цагаан өнгө давамгайлжээ.

6

Испани

Тус улсын тамирчдын хувцсыг Орос улс үнэ төлбөргүй хийж өгөхөөр  Испанийн Олимпийн хороотой гэрээ байгуулжээ. Испанийн тамирчдын улаан, шар болон хөх өнгөтэй хослолыг 1980-аад оны ретро загвараар бүтээсэн байна. Испанийг төлөөлж 101 тамирчин оролцохоор болжээ.

5

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenegt haruilt:
hezee ussr 2010 onii olympld orj bailaa. harhaas historic gej baikhad zugeer ajlaa hiij bgaa huniig erguu tenegeer duudag chi bas yuu vee?
2014-01-26
gvnj:
swiss maani yagaad bdgvi ble?????????
2014-01-25
****:
saihan ustei deel , unegen loovuuzaa umsuud orson n deer bhaa.
2014-01-23
usa-:
german, usa 2inx goe bna ,france odoo yajagaan!!
2014-01-23
brest:
undesnii huvcastaigaa orolcvol saihan bolovuu.manai huvcsyg uneleh bailgui.
2014-01-22
батэрдэнэ:
монголын тамирчдын хувцасыг зэрэгцүүлж харуулаач
2014-01-22
сэтгэгдэл үлдээ:
amerik ymar zewuun yum be keke
2014-01-22
zochin :
usa, germany huvtsas unen goe bnaa
2014-01-22
соко:
манай тэр шар канттай хослол тэнэг л юм байсан шд.еер юу емсех юм болоо
2014-01-22
зочин:
хамгийн тэнэг нь франц монгол хоёр л юм бн.
2014-01-22
gashuun ynen:
kazakstan yun zavaarsan tyyrtmeer huvtsastai yum be dee. france zevyyn baina shyy runway bish dee. orosuud hoorkhon baina aa ter emegtei ni yun hoorkhon ineeedeg yum, altan shar ysee syljeed l, tsoglog ch ongo songoj.
2014-01-22
zochin:
manaihiig gargahgui ter shar ni ih goe yum bn alee
2014-01-22
setguulchee ajlaasaa gar:
heleh muu vg alga. zvgeer ajlaasaa gar delgertsetsegee!!!!
2014-01-22
winter olympic games:
uvliin olymp-iin naadmiin hamag medaliig tuudeg ulsuud iim tsuuhun medaltai gej uu ha ha ha, medlegtei baihaa bolii, medremjtei bai l daa almasuudaa (delgertsetseg and others).
2014-01-22
zochin:
ter espaniudad orosiin une tulburgui oej ugsun banzal sorochkon tsamtsiig umsuud delgertsetsegee ta uuruu sochi giin uvliin olimpiin neltend alhad osgoj uzehgui yu????
2014-01-22
zochin:
delgertsetseg setguulchee hudlaa zuil bichihee boliooroi!!!!!!!!dendej baina shuu unshigchidiig uurshigee gej basaj bolohgui shuu!!!!!!!!!1.great britain bish salt lake iin olimpiin uilchilgeenii ajilchidiin huvtsas baina, 2. china giin olimpiin bagiin huvtsas bish zugeer curling iin emegtei bagiin huvtsas baina, 3.kazakhstan bish sochi giin olimpiin uilchilgeenii ajilchidiin huvtsas baina, 4.spain iin uvliin oliimpiin bish 2012 onii zunii olimpiin huvtsas baina,5.sweden ii bagiin huvtsas bish zugeer altartai tamirchingiin medal avsan agshingiin zurag baina!!!!!!!!!!!!!!!!!!!arai denduu yum bishuu
2014-01-22
hunnu:
manai huvtsas ch gutaah ni dee...
2014-01-22
өнөр:
чи өөрө тэнэг. өвлийн олимпоос авсан медаль нь байлгүй дээ
2014-01-22
тэнэг:
за дэлгэрцэцэгээ болиорой энэ улсууд өмнөх олимпуудаас ийм цөөхөн медаль хүртсэн үү тэ, үгүй шүү чи зөвхөн 2010 оныхыг андуураад байна. тэнэг сэтгүүлч, ямар ч мэдлэггүй
2014-01-22