Морин жилийн анхны үзэсгэлэнг ахмадууд дэлгэнэ

img

Ирэх сарын гурван буюу шинийн 4-ний өдөр “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг гаргахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэнг “Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран зохион байгуулж буй аж.

Монголд мэргэжлийн дүрслэх урлагийн байгууллага үүсч хөгжсөнөөс хойших 70 гаруй жилийн түүхийг бичилцэж, өдөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа  C.Алтангэрэл /МУЭ-ийн гишүүн зураач/, Ч.Батмөнх /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Ц.Байды /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Г.Дунбүрээ /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, З.Доржжанцан /МУЭ-ийн гишүүн зураач/, Д.Мөнх /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Н.Оросоо /МУЭ-ийн гишүүн/, П.Цогзол /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Б.Чогсом /МУ-ын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын ардын зураач/ , Э.Сүхээ /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Х.Содномцэрэн /МУЭ-ийн шагналт зураач/ нарын 11 ахмад уран бүтээлч үзэсгэлэнгээ дэлгэх юм байна.

 Энэхүү үзэсгэлэн цаашид уламжлал болон зохион байгуулагдана.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ