Катя Зол Нью-Йоркийг зорино
Дизайнер, загвар өмсөгч Г.Золцэцэг буюу Катя Зол тун удахгүй Нью-Йоркийг зорих нээ. Тодруулбал, тэрбээр ирэх сарын 6-13- ны хооронд Нью-Йорк хотноо болох олон улсын загвар зохион бүтээгчдийн загварын “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор болсон байна.
Уг наадамд Г.Золцэцэгээс гадна “Hero entertainment”, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон “UBS” телевизийнхэн зэрэг нийт 20 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй баг оролцох аж.
Дизайнер Катя Зол үндэсний загварыг илтгэсэн коллекцуудаа наадмын үеэр танилцуулах юм байна. Коллекц нь ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ