Онцгой байдлын албан хаагчид хилийн чанадад суралцана
Онцгой байдлын 11 албан хаагч ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академи, Тайландын Вант Улс, БНХАУ-д гамшгийн менежмэнтийн чиглэлээр суралцахаар болжээ. Тодруулбал, тус байгууллага боловсон хүчнийхээ мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 240 орчим албан хаагчаа дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулж байжээ.
Харин энэ сарын эхээр ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид суралцах албан хаагчдын сонгон шалгаруулалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад явуулжээ. Одоогийн байдлаар 25 албан хаагч тунаж үлдээд байгаа бөгөөд тэднээс шалгалтад тэнцсэн 11 албан хаагч дээрхи академиудад суралцуулахаар болсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ