Ц.Нямдорж: Дотоодынхныг цэргийн тэтгэврээс хасчихаад авлигийнхныг хамруулж байгааг чинь тэнэглэл гэж үзэх үү?

img

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны “...шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах...эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн 01 дүгээр дүгнэлт гаргаж, хуулийн энэхүү заалтыг түдгэлзүүлсэн байна. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байлаа.

7

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Хэрвээ бид хууль зөрчөөгүй гээд явах юм бол цаашдаа Үндсэн хуулийн хуралдаанаар хэлэлцээд хүчингүй болгочихбол иргэдийн давж заалдах эрх байхгүй болно. Тэгээд ээлжит чуулган хүлээх асуудал үүснэ гэсэн  юм.

7

Цэцийн дүгнэлтийг байнгын хороо дэмжиж УИХ-д оруулсан юм. Харин гишүүн О.Баасанхүү шүүх хуралдаанаас ял авсан этгээдийг “ялтан” гэж оруулъя гэсэн санал гаргасан юм. Үүнийг Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж “Чи зовлонг нь ойлго л доо. Анхан шатны шүүх дээр шүүгдэгчийн хувиар оролцоод ял авах юм бол ялтан болдог нь үнэн. Гэхдээ анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болсны дараа баталгаажиж хууль ёсоор ялтан болдог. Хэрвээ шүүгдэгч ялтан гэх юм бол нэг хэрэг дээр хоёр хүн гарч ирээд хуулийн төөрөгдөл бий болно. Ийм зүйл дээр маргахаа болчих. Шал дэмий юман дээр маргах юм” гэснээр маргаан намжлаа.

7

Байнгын хорооны гишүүд дараагаар нь Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлахад, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн гурав дахь хэсгийн 30.9 дэх хэсгийг “Төрийн албан хаагчийн Авлигатай тэмцэх байгууллагад гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

7

Харин гишүүн Ц.Нямдорж: -Авлигатай тэмцэх газрын нөхөд намайг уучилна биз. Саяхан дотоодын цэргийг татан буулгаад албан хаагчдыг нь бүгдийг цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуулиас гаргасан.  Жинхэнэ цэрэгжсэн байгууллагыг нь цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулиас гаргачихаад энгийн орон тоон дээр ажилладаг байгууллагыг цэргийн орон тоон дээр оруулахыг чинь ухаантай үйлдэл гэж үзэх үү, тэнэглэл гэж үзэх үү. Тийм учраас наад саналаа боль. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийгмийн хамгааллын арга хэмжээнд авлигынхан хамрагдах зохицуулалт хийгээд яв. Ямар ч тохиолдолд Цэргийн албан хаагчийн тухай хууль руу авлигынхныг явуулж байгаа нь буруу. 10 мянган хүнтэй бүрэлдэхүүнийг энгийн болгочихоод яг ижилхэн төрлийн ажил хийдэг авлигынхныг цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд хамруулж байгааг чинь юу гэж үзэх вэ? Нэр төрөө бод л доо. Эрх баригчдын бодлого ийм ухаантай болоод байгаа юм уу, одоо боль” хэмээн уурслаа.

7

Гишүүдийн дийлэнх нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн албан хуулинд АТГ-ын албан хаагчдыг хамруулахын эсрэг байлаа. Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар боллоо. Байнгын хорооны  хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар найруулгын чанартай хоёр санал гаргасан бол Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэрийг Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай гэж өөрчлөн найруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

6

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үнэн шүү. уих-р оруулж ирж буй хууль маш их ашиг сонирхлын зөрчилтэй байх юм даа. цэргийнхнийг үнэн хэлмэгдүүлсэн байна лээ. тэмүүжин гэж нэг нөхөр өөрийгөө хамгийн ухаантай нэгэн гэж бодоод олон зүйл дээр алдаа гаргаж байна. эмнэлгийн барилга юу ч биш болоод 2 жил боллоо. эрүүл ухаанаар асуудалд ханддаг хүн ховор болсон байна.
2014-01-23
tunaa:
nyamkagiin zuv uu. arai dendej b na shuu
2014-01-23
tunaa:
nyamkagiin zuv uu. arai dendej b na shuu
2014-01-23
fkdfl:
medrel n zugeer uu ene chn odoo! an iinhan yamar teneg malnuud baidag yum be?
2014-01-23
hmmm:
avilgchdiin esreg temzenen gedeg mash hezuu ajil zergiinkhnees ch hund ajil gej bodoj ban iimerkhuu hangamtai baival ulam uram zorigtoi ajillakh bno sh dee. avlga avagchid tedniig doroi huchgui bailgakhiig l sanaarkhaj bna.
2014-01-23
нямдорж:
хөөрхий дээ энэ донгио нөхөр ч бүр үхдэггүйээ гэдэг шиг бүр гүрийж тэнэгтсээр байгаад үхэх нээ дээ дандаа юмийг өөрчлөхгүй хуучинаар нь байлгах гэдэг ёстой хоцрогдсон хуультай хүний хэрэг юм даа тэгсэнээс яаж тийм боломж бололцоо гаргах вэ яавал зөв тогтолцоо олохоо ярьдаг маргадаг болмоор энэ дүнхүүг ингээд байлгаад байх сөрөг хүчинд л хэрэгтэй байхдаа буруу ч зөв ч хэрүүл өдөх агсарч байх ч хүмүүсийн анхаарал татахаа больсон болуу даа
2014-01-23
medemhiiregsz:
tenuujingiin medemhiirel hereecee hetersz vaina-aa?
2014-01-23
иргэн :
тэмүүжин сайд энэ санаачилсан хуулийн төслөө буцааж аваачээ. арай хэтэрч байна шдээ
2014-01-22
иргэн :
тэмүүжин сайд энэ санаачилсан хуулийн төслөө буцааж аваачээ. арай хэтэрч байна шдээ
2014-01-22
zocnin:
nyamkagiin zuw
2014-01-22
энхээ:
ингэж тал талаас нэг нэг хууль гаргаж ирж, чиглэл чиглэлээрээ шийдвэрлүүлэх гэж тэмцэлдэж байхаар төрийн албаны тухай хуулиндаа нэг мөр өөрчлөлт оруулаачээ, тэртэй тэргүй шаардлага харагдаад байна шүү дээ, төрийн байгууллагуудынхаа бүтцийн зохион байгуулалтыг эргэн харж, 1 төрийн байгууллагын тухайд захиргаанд нь хэн багтах, гүйцэтгэхэд нь хэн багтах, үйлчилгээнийх нь яаж ажиллах юм бэ, цалин хангамж, нийгмийн хамгаалал нь ямар байх юм бэ, төрийн албыг мэргэшсэн тогтвор суурьшилтай байлгах шаардлага нь ямар байх юм бэ гээд нэгдсэн нэг хууль батлаж гаргаачээ, төрийн байгууллага тус бүрд тохируулж хууль хийгээд бөөн ажил болгоод байх юм, төрийн байгууллага бүрд захиргааны чиглэлээр ажиллаж буй ажилтнуудын эрх ашиг хохироод байгааг нэгдсэн журмаар ингэж шийдвэл төрийн байгууллагуудын ажил арай дээрдэх байх даа, мөн төрийн ажилтныг төрийн байгууллага хооронд болон системийн нэг байгууллага дотор нь хувь хүн гэр бүлийн эрх ашгийгхохироохгүйгээр хэрхэн сэлгүүлэн ажиллуулах талаар төрийн албаны зөвлөл журам гаргах шаардлагатай байх юм
2014-01-22
ipged:
dapaagiin congyyld oimoctoi xoloo gozognyylaxgvi gej xyyliap toglolt xiij bna mongoliin stepgiin baigyylgiig dopomjilij bna ene stepgiixan amaa vdvvlcen yamyy oopconiixoo toloo dygapxad yadiin 2p namiin xoldvv bogood apicaa xamgaalcan bodlogo bna bolimoop yam
2014-01-22
ipged:
dapaagiin congyyld oimoctoi xoloo gozognyylaxgvi gej xyyliap toglolt xiij bna mongoliin stepgiin baigyylgiig dopomjilij bna ene stepgiixan amaa vdvvlcen yamyy oopconiixoo toloo dygapxad yadiin 2p namiin xoldvv bogood apicaa xamgaalcan bodlogo bna bolimoop yam
2014-01-22
mongol:
хийх ёстой өөрчлөлтөө хийг
2014-01-22
temuujin kh:
arai l denduu halaa selgee hiij bn daa dandaa hog *ruud shuu. bolovsroltoi medlegtei humuusee homorgolon halj bn daa tsagdaad
2014-01-22
заяа:
цагдаагийн ар гэрийн үнэхээр хүнд ачааг үүрч явдаг ханьдаа хайртай ажлыг нь ойлгодог, сайн хань байх юм даа. цагдаа нар бол ямар нэгэн баяраар хэзээч баярлаж чаддаггүй ард түмний төлөө л ажиллаж явдаг юм билээ. уих-ын гишүүд болон бусад төрийн албан хаагчид тэгж баяраар амралтгүй ажиллавал яаж бухимдаж үхэн алдах болоо. багш нарын биш цагдаагийн цалинг нэмэх хэрэгтэй
2014-01-22
2008:
цэрэг цагдаагийнхан эх орныхоо тусгаар тогтнол, хүний амгалан тайван байдлыг хангаж нойр хоолгүй ажиллана. тэгээд хэн нэгэн дээрэлхүү баячуудад загнуулана. босоо тогтолцоотой нэрээр дарга нарын дарамтанд орно. эдгээр албан хаагчид чинь бидний нэгэн адил аав ээжийн л хүүхдүүд төрийн албан хаагчдаас арай илүү халамж цалин хэрэгтэй юм л даа
2014-01-22
алга:
сөрөг хүчингүй парламент гэж сонин л байдаг юм байна, ан нам ганцаарчилсан тоглолт хийж махн-мөнгөний тоглоом хийгээд монгол улсад болж байгаа юм алга
2014-01-22
zochin:
nyamdorjiin zub shdee.ene tsergiinhniig arai l helmegduulchihsen uym bish uu. ted nar chin bas amidralaa yay gej baigaa humuus shdee
2014-01-22
больеоооо:
нямкагийн зөв. ан-аас уих-д даанч тэнэг хөлдүү хүмүүс бас байна шүү.
2014-01-22
зочин:
мал биш ухаантай байна гээч дараагийн сонгуульд яллагдахаа мэдээд оймстой хөлөө гозогнуулахгүйн тулд ийм алхам хийцгээж байгаа юм
2014-01-22
zochin:
yamar mal n iim sedej oldog baina aa...
2014-01-22