Монголчууд илүү

img

Монгол залуу спорт покерийн Ази, Номхон далайн орнуудын аварга болсон мэдээлэл элэг нэгтэн бидний нүд баясгаж, сэтгэл сэргээв. Болдын Буянжаргал гэх залуу Монгол гэх нэрийг Дэлхийн нэг хэсэгт дуурсгаж, Азийн цээжинд оршин буй эх орноо бас дахин тунхаглав. Дэлхийн, олон улсын тавцанд Монгол гэх нэр дуурсах бүрт тусгаар улсыг минь дахин дахин тунхаглаж байна хэмээн ойлгодог. Чингисээс өөр таних тэмдэггүй байсан бид хүн төрөлхтний дунд өөрийн байр сууриа эзэлж, дуудах нэрээ дуурсах алдар болон мөнхөлж байна.

6

Жирийн нэг малчин ардын хүү олимпийн аварга болоход бид өөрийн ах дүү, хамаатан садан мэтээр хүлээн авч, баярлан бахдаж байсан. Бид ийм л өөриймсөг элгэмсүү хүмүүс. Найдангийн Түвшинбаяр олимпийн хос медальтай болоход бид болох ёстой зүйл гэж хайнга хандаагүй. Түүний өмнөөс баярлаж, нүдэндээ нулимстай, нүүрэндээ баяртайгаар нэгнээ тэвэрч байсан.

6

Монгол Улсын анхны эмэгтэй дэлхийн аварга төрөх тэр агшныг ч бид амьсгал даран хүлээж суусан. Мөнхбатын Уран­цэцэг  аваргын тавцанд гарах тэр мөчийг минийх, таных мэтээр догдлон угтсан, бид ингэж л нэг зүйлийн төлөө амьсгалдаг ард түмэн.

6

“Дакар ралли”-гийн 35 дахь удаагийн уралдааны хүнд хэцүү замд Ази тивээс Монголын хүү тунан үлдэж, тэсвэр тэвчээр, чадвараа гайхуулахад бид “Монгол” хэмээн цээжээ дэлдэж байсан. Дамдинхорлоогийн Болдбаатар гурван улсын хил дамнан зөвхөн Монголыг бус Ази тивийг төлөөлж уралдахад “аян зам нь өлзийтэй байг” ерөөсөн, бид ийм л зорилго нэгт үндэстэн.

7

Дэлхийн 120 орны 1800 орчим өсвөрийн шатарчдыг манлайлж чадсан Бат-Эрдэнийн Мөнгөнзул Монголынх. 12 настай охин мөнгөн медалийн тавцанд зогсч байхдаа монголчуудын оюун ухааны үнэлэмжийг дэлхийд харуулсан. Энэ бол бидний үргэлжлэл.

 7

Олон улсын эрдэмтдийн багийг ахалж, алмаз, маргад эрдэнийг үйлдвэрлэж болдгийг баталж, дэлхийд шуугиан тарьсан хүн мөн л Монгол. Баяржаргалын Лхамсүрэн алмазыг хиймэл аргаар буюу шохойн чулуунаас гарган авч болохыг баталж, Монгол потенциалыг Нобелийн шагналын түвшинд хүргэхэд бид “Монгол чадна” бахдаж суусан. Бид ийм л цөс ихт хүн зон.

 7

Энэ бол монголчуудын амжилтын багахан хэсэг, нэгээхэн төлөөлөл. Бид олимпод ч, оюун ухааны тэмцэлд ч нэрээ дуурсгах чадвартай элэг нэгтнүүдтэй. Тэднийхээ өмнөөс баярлаж, бахархал бардамналын дор нэгдэж чаддаг Монгол цустнууд. Эх оронд минь ассан итгэл, сэтгэлийн бамбар тив дэлхийн тавцанд бадамлан гэрэлтэж байна.

6

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека :
залуугийн зөвөө.мөрийтэй тоглоом хүний амь егүүтгэхийн дайны том нүгэл гэдэг юм билээ.бу*ар нь бахархалгүй яахав.
2014-01-23
zaluu:
za poker iig ingej surjigneed yu gehev hooe. moriitei togloom shuudee. surtalchlaad shuteed baival olon hun ajil amidral oron bairnaasaa salah bailgui. ehneesee amidralaaraa toglochihson humuus zondoo baigaa. ene chine sport bish.
2014-01-23
irgen:
bayarlaj bain bi mongol huneeree
2014-01-22
oogii:
shan niitlel bn,,, unheer mongol hun buriin yalalt amjilttai tsug ekh ornii ner hund dagan tanihdsaar bdag shuu...
2014-01-22
gghhjh:
odoo hotiin soyol joohon suraltsatsgaachihval hunii mosoor yamar ch ard tumnees iluu iluu
2014-01-22
mmmmmmmm:
mongolchuud mini ev negdeltei baival delhii mongold jijigden
2014-01-22
dogii:
auguu undesten
2014-01-22