Ерөнхийлөгчийг эхнэртэй болохыг зөвлөв
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр Нидерландын вант улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа үеэр тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч Валери Триервейлерийг дагуулан яваагүй байна. Францын онлайн хэрэглэгчид “Facebook”-д санал асуулга өрнүүлсэн бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн тус санал асуулгад оролцжээ. Саналаа өгсөн иргэдийн 69.4 хувь нь Ерөнхийлөгч Франсуа Олландыг “эхнэртэй болох шаардлагатай” хэмээн хариулсан байна. Тэд Ерөнхийлөгчдөө хандаж “хамтран амьдрагч, нууц амрагаас илүү эхнэртэй байх илүү зохино” гэж зөвлөжээ.
2012 оны долдугаар сард Франсуа Олланд Ерөнхийлөгчийг албан тушаалдаа ороод удаагүй байхад ийм төрлийн санал асуулга явагдаж байжээ. Тухайн үед онлайнд явуулсан чөлөөт санал асуулгаар иргэдийн 54 хувь нь Франсуа Олландыг “эхнэртэй болох шаардлагатай” гэж байсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ