Гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн асаахыг үүрэг болголоо

img

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаарНЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран, Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр, Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог нар мэдээлэл хийжээ.  Хуралдаанаар замын цас мөс цэвэрлэх ажлын талаар хэлэлцсэн бол гэр хороололд гэрэлтүүлэг бүрэн асахгүй байгаагийн зэрэгцээ золбин нохой ихэссэн зэрэг асуудлыг хөнджээ. Дээрх асуудлыг хэлэлцсэний дараа гэр хорооллын гэрэлтүүлэг, шинээр ашиглалтад хүлээн авсан зам, талбайн цэвэрлэгээ, түүнд шаардагдах бодис, багаж хэрэгслийн урсгал зардлыг тооцож дүүргүүдийн Засаг дарга нарт танилцуулан улмаар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулаад дүүргүүдэд шилжүүлэн өгөхөөр болжээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах” гэсэн 2.2 дэх заалтын дагуу зам талбайг эзэнжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-06
xulxi gereluud tabigsan shuu munxbayar aa
2011-12-06