АН-ын удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ
Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Ардчилсан намын ахмад настнуудаа хүлээн авч, баяр хүргэжээ. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцон тэтгэвэрт байгаа ахмад настнуудыг өрхийн орлого буурах эрсдлээс хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганд хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа талаар дуулгасан байна. Мөн тэд ахмадуудад сар шинийн баярын гарын бэлгээ гардуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ