Дахин сонгуулийн дүнг СЕХ-д өглөө
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо тус аймагт болсон ИТХ-ын дахин сонгуулийн дүн мэдээ болон сонгуультай холбоотой бусад бичиг баримтыг СЕХ-д өнөөдөр хүлээлгэн өгөв. Энэ сарын 19-ний өдөр болсон дахин сонгуульд оролцохоор 35187 сонгогч бүртгэгдсэнээс 19199 сонгогч буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 54,56 хувь нь саналаа өгсөн байна. Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Есөнбулаг сумын Баяншанд багийн нийт 5480 сонгогч багт нэр дэвшсэн 18 нэр дэвшигчдийн төлөө, нийт аймгийн хэмжээнд 19199 сонгогч МАН, АН, МАХН-ын төлөө саналаа өгчээ. Гурван намаас 15 хүн, бие дааж 3 хүн тус тус нэр дэвшигчээр бүртгүүлэн саналын хуудсанд бичигдсэнээс АН-аас нэр дэвшсэн Г.Хурцгэрэл, Д.Чинзориг, Д.Даваадорж, Р.Лхагвадорж, Б.Алтангэрэл нар сонгогджээ. Түүнчлэн санал хураалтаар МАН 36,75 хувь, АН 49,41 хувь, МАХН 13,18 хувийн санал авсанд хувь тэнцүүлэх тогтолцоогоор 12 суудлыг хуваарилахад МАН дөрөв, АН зургаа, МАХН суудал тус тус авсан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ