Газрын гүний дулааныг ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ

img

Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын “Котес инженеринг” болон “САМЧАН ENG” компанитай хөдөө аж ахуй/ХАА/-н салбарт газрын гүний дулааныг ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт энэ технологийн талаар мэдээлэл өгөх, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, технологи дамжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн энэ өдөр ХАА-н машин үйлдвэрлэлийн профессорын баг болон “КОТЕС инженеринг” компанийн санаачлагаар Монгол Улсад газрын дулааныг ашиглан байгуулсан байгууламжаа танилцуулсаны зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон сургуулийн удирдлага, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцов.

6

Байгаль орчинд ээлтэй энэ технологийг Монголд нутагшуулах нь олон талын ач холбогдолтой. Суурилуулахад өндөр зардал гардаг ч жил бүр урсгал зардал гардаггүй давуу талтай. Хүлэмжийн болон фермерийн аж ахуй эрхлэхэд энэ технологийг нэвтрүүлсэнээр жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо, сүү цагаан идээний хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм. Мөн хот суурингийн барилга байгуулмж, аймаг, орон нутгийн дэд бүтцийг сайжруулж дулааны асуудлыг шийдвэрлэхэд ч энэ технологийг ашиглаж болох юм. Corporate зочид буудал, Sky resort цанын бааз зэрэг зарим компани энэхүү технологийг эх орондоо нэвтрүүлсэнийг ҮХАА-н дэд сайд онцолж байлаа.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
gazaraa sain sudlahgui bol, ene technelogoos bolj germand buhel buten tosgond gazaraar an zav uuseed, barilguud ni evdersen barimt baigaa shuu! eh delhiigee bagahan shig oromdoj zovoo l doo, ene delhii chin amitai, amid amitaniig oromdoj nuhleed baival hezee 1 zagt durgui ni hureed bidniigee shilgeegeed l hayachihna shuu dee!!
2014-01-22