Цахилгаан тээврийнхэн автомашин үйлдвэрлэв

Хурдны дээд хязгаар нь 20 км/цаг бол 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй юм. Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна. Хотын захиргаа уг автомашиныг зуны улиралд Хүй 7 худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд иргэдэд үйлчлэхээр ашиглах цахилгаан машиныг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой аж.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ