Автобус 500 төгрөгөөр үйлчилж буй нь хууль бус
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдрөөс эхлэх автобусны тасалбарыг 500 төгрөг болгож буйг мэдээлсэн. Харин өглөө Автобус I зэрэг улсын үйлдвэрийн газрын автобус хуучин үнээрээ буюу 400 төгрөгөөр явж байна. Харин зарим хувийн хэвшлийнхэн тасалбарынхаа үнийг нэмж, 500 төгрөгөөр үйлчилж байна. Яагаад ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгааг нийслэлийн Тээврийн газраас тодруулахад “500 төгрөг болоогүй. Хуучин үнээрээ 400 төгрөгөөр явах ёстой. Хэрвээ 500 төгрөгөөр явж байгаа бол хууль бус” гэсэн хариултыг өгөв.
Нийслэлийн нийтийн тээврийн салбар 2009-2013 оныг хүртэл 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдэгдэж байгаа. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд үнээ нэмэх зайлшгүй шаардлага буйг ч дуулгасан. Харин үнэ нэмэх асуудлаар нийслэлийн Тээврийн газартай ярилцаагүй гэдгийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь хэлж байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ