Сирийн хэлэлцээр эхэллээ
Өнгөрсөн оны зургадугаар сард “Хезболлах” гэх Ливаны террорист бүлэглэл Сирийн дайнд оролцохдоо химийн зэвсэг хэрэглэж, 1200 гаруй иргэн харамсалтайгаар амиа алдсан. Энэхүү үйл явдлын дараагаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон “Их зургаа” улс үймээн, самууныг зогсоож, энх тайван байдлыг тогтоох улс төрийн гарцыг хайх олон улсын уулзалт зохион байгуулж Сирийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийг оролцохыг уриалж, нэгдэхийг хүссэн юм. Энэхүү хурал өчигдөр Швейцарийн Женев хотноо эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энхийн уулзалтад 40 орны гадаад харилцааны сайд оролцож санал бодлоо солилцож, шийдвэрт хүрэхээр хуралдаж байна.
1
Хурлыг нээж Бан Ги Мүн хэлэхдээ “Сирийн өнөөгийн асуудлаас илүү дэлхийн 17 оронд тархан суурьшаад байгаа дүрвэгсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Женев хотноо болж буй хурал маргааш өндөрлөх тул ямар нэгэн шийдэлт хүрэхийг хүсье. Сирийн энх тайван байдлыг тогтоох хуралд Ерөнхийлөгч Ассад Аль Башир оролцох хүсэлт гаргавал тус хурлыг хэдэн хоногоор ч хойшлуулах боломжтой” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ