Сэлэнгийн гишүүд тойрогтоо ажиллажээ

img

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эр­дэнэбат болон УИХ-ын ги­шүүн Ж.Эрдэнэбат нар энэ сарын 21-нд Сэлэнгэ аймагт ажиллаж, олон жил дамнан төсвийн хөрөнгө оруулалт авч байгаа ч ашиглалтад ороогүй барилгааар орж, мөн тариаланчидтай уулзсан байна. Мөн Алтанбулаг худалдааны чөлөөт бүст ажиллажээ.

ыбй

Тус аймагт энэ жил ямар ямар бүтээн байгуулалт өрнөх та­­­лаар Сэ­лэнгэ аймгийн За­саг дарга С.Бү­рэнбат “Сэ­лэн­гэ аймгийн хувьд 2014 онд Ул­сын төсвийн хө­рөнгө оруу­лал­таар нийтдээ 34 объектын ажил хийг­дэнэ. Өнгөрсөн жи­лийн найм­­дугаар сараас тен­дер сан­­хүүжилтээс болж ажил нь зогс­сон хэд хэдэн объект бай­гаа. Одоогийн байдлаар 17 объект 2014 оны төсөвт  тэг тө­сөв­тэй батлагдсан бай­на.  Өн­гөр­сөн жилээс эрх нь шил­жээгүй, ажил нь эхлээгүй сур­гууль, цэцэр­лэг, соёлын төвийн ба­­рилга гэх мэт таван бүтээн бай­гуулалт ан­хаарал татаад бай­гаа юм байна. Ту­хайлбал, 960 хүүхдийн сургууль хоёр он дам­жиж ашиглалтад ороогүй, 2012 онд ажил нь эхэлсэн усан бассены барлига, 2010 онд ашиг­лалтад орох худалдааны тө­вийн байр зэрэг олон жил дамжиж, тө­сөвт өртөг нь нэмэгдэж бай­гаа ч ашиглалтад орохгүй удаж байна” гэсэн аж.

бй 2014 оныг  Сэ­лэн­гэ аймаг их бүтээн бай­гуу­лал­тын жил бол­гон зарлаж, түү­нийгээ хэ­рэг­жүүлэхээр зорин ажил­лаж, машины зог­соолоос эх­лүүлээд залуу гэр бүл, хүүхэд ба­га­чуудад зориулсан чө­­лөөт ца­гаа өнгөрөөх цогцолбор ба­­ри­хаас гадна Алтанбулаг, Сүх­­баа­тар хотыг холбох орон сууц­­жуу­лах шинэ хорооллын ба­­рил­гын ажил эхлэхээр бол­жээ. Мөн хямд өртөгтэй хаус хо­­роол­лын ба­­рилгын ажил эх­лэх гэнэ. Тус аймагт 2012 онд барилгын ажил эхэлсэн усан бассейны зураг төсөл нь ду­­туу хийгдсэнээс болж ажил удаа­шир­­сан бөгөөд ба­рилгын ажил 70 орчим хувьтай яваа ч бүрэн гүйцэд ашиглалтад оруу­лахад нэмж 5.6 тэр­бум төгрөг шаард­лагатай ажээ. Тус бас­сей­ны барилгын ажил эхлэхэд анх төсөвт санхүү нь 800 сая гэж байсан ч хоёр жилийн да­раа ийнхүү 5.6 тэрбум болж нэ­мэгд­сэн бөгөөд уг ба­рил­гын нэг ам.метр нь дөрвөн  сая төгрөгийн өртөгтэй босч бай­гаа аж.

б Хоёр жилийн өм­нө 960 хүүхдийн суудалтай сур­гуу­лийг барьж дуусгасан ч одоо бол­тол ашиглалтад өгөөгүй бай­на. Учир нь уг сургууль ба­риг­даж дууссан ч дулааны шу­гам сүлжээг өргөтгөж байж ашиг­лалтад оруул­на гэ­сэн шаард­­лагын дагуу хийж гүйцэтгэсэн ч анх баригдах­даа агааржуулалтын систем огт хийгдээгүй байжээ. Үүнээс болж одоо хүртэл ашиглалтад орох­гүй, нэмж 300 сая төгрөг өгвөл дээрх асуудлыг бүрэн шийднэ хэмээн хойш суусан байна.  Тус аймгийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ тааруу гэх зүйлийг хэлж байгаа ч ийн­хүү хэн нэгэн хариуцлагагүй ажилт­ны балгаар улсын хө­рөнгийг үрэн таран болсон аж. Мөн Сэлэнгэ аймагт худалдааны би­түү зах баригдаж байгаа ба ту­хайн барилгын ажил 54 хувьтай яваа аж. Барилгын ажил энэ жилдээ бүрэн дуусч 450 аж­лын байрыг бий болох юм байна.

 бй

Түүнчлэн гишүүд энэ үеэр тус аймгийн тариаланчидтай уулзаж, “Атрын гурав­ду­гаар аян”-ы үргэлж­лэл хөтөлбөр болох гурван үе шаттай до­лоон зорилтын хүрээнд 47 арга хэмжээний талаар харилцан санал солилцсон аж. Тухайлбал, 2014-2016 онд газар тариалангийн үйлд­вэрлэлийг эрчимжүүлэн хөг­жүүлэх, 2017-2020 онд энэ салбарт импортыг орлох экс­пор­тыг нэмэгдүүлэх чиглэлээр,  2021-2024 онд  энэ салбар хэл­бэр­лэлтгүй тогтвортой хөгжих хөтөлбөр юм байна. 2013 онд улсын хэмжээнд 291.9 мянган  га-д үр тариа. Үүнээс 275 мянган га-д буудай, 15.2 мян­ган га-д төмс, 8.1 мянган га-д хүнсний ногоо, 11.9 мянган га-д малын тэжээл, 79.4 мянган га-д тосны ургамал тариалсан гэдгийг тариаланчид хэлжээ.

ый

Мөн тариа­лан­гийн газрыг өмчлөх асуудлыг хуульд хэрхэн тусгах талаар ярилцаж, Төрөөс ба­римт­лах газар тариалангийн бод­­логын хүрээнд 2016 онд  га­зар тариаланг 800 мянган га-д хүргэх, 2024 онд нэг сая га-д хүргэж байж энэ салбарын үр ашиг дээшлэх зорилт оруулах са­налыг хэлсэн аж. Буудайн урамшуулал гэх мэ­тэд хууль эрхзүйн өөрчлөлт оруу­лах,  тариалан бүхий иргэн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, үйл ажиллагаа явуу­­лах нөхцлийг хэвийн явуу­лах долоон заалт дээр нэмэх, үрийг шинэчлэхгүйгээр ургац сайн авна гэсэн асуудал байхгүй гэ­дэг саналуудыг тусгаж өгө­хийг хүссэн байна.

бйы

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ