“Улаан цамцтан” хөдөлгөөний лидер буудуулжээ
Ерөнхий сайд Йинглак Чинаватрагийн Засгийн газрыг дэмжигч “Улаан цамцтан” хөдөлгөөний лидер Кванчай Прайпанаг өчигдөр орой Бангкокоос зүүн хойд зүгт орших Удон Тани суурин дахь гэртээ байхад нь машинтай үл таних этгээдүүд гал нээж хөл болон гарыг нь шархдуулжээ. Орон нутгийн цагдаагийхан энэ хэргийг улс төрийн шалтгаантай гэж үзэн гэмтнүүдийг Йинглак Чинаватраг эсэргүүцэгчдийн дундаас хайж эхэлжээ.
Хэдийгээр цагдаа, цэргийнхэн хөл хорио тогтоож, сэжигтнүүдийг баривчлан олон нийтийн цугларалтыг хязгаарлаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа нь энэ хэргээс харагдлаа хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. 60 хоногийн хугацаатай онц байдал зарласанаас хойш Бангкок хотноо хөл хорио тогтоож, улс төрийн эсэргүүцэл тэмцэл хийхийг хориглон, сэжигтэй этгээдүүдийг баривчлаж эхэлжээ. Цагдаагийнхан сэжигтэй хэмээн 80 гаруй хүнийг баривчилсан гэнэ. Баригдах үедээ тэд шингэн бодис болон галт зэвсэг биедээ нуусан байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ