Д.Дэмбэрэл: Алтны татварын хөнгөлөлтийн бэлэг барихаа хэзээ болих вэ?

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлжээ. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна. Түүнчлэн, алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд улсын хилээр алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах зэргээр татвар төлөхөөс зайлсхийх явдал гарчээ. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй боловсруулсан байна. Хуулийн төсөлд Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд тод байдлыг бүрдүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн жилдээ багтааж бүрэн тушааж байх, орон нутагт сорьц тогтоолгох ажлыг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах зохицуулалтыг тусгажээ.  Монголбанк нь худалдан авсан болон экспортлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх, Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү бусад этгээдэд худалдсан тохиолдолд 5.0 хувьтай тэнцүү байх аж.

6

 Хэрвээ  тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, бичил уурхайгаас алт олборлогчид, олборлосон алтаа алт худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд худалдаагүй нь тогтоогдвол олборлосон алтыг улсын орлого болгох зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэхээр юм байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар гишүүдийн  асуултад хариулж байна.

6

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хуулийн төсөлд алтыг биет, биет бусаар тушаана гэж байна. Биет бус гэдэг нь мөнгийг нь шилжүүлнэ гэсэн үг үү? Үндсэн ордын алтыг бол энэ хуулийн заалтад хамруулах шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн орд, гаднын хөрөнгө оруулалттай компаниуд энэ хуульд лобби явуулаад байна уу даа гэж хардаад байна. Тухайлбал “Бороо гоулд” зэрэг.  7,4 хувийн хөнгөлөлт эдлүүлэх гээд байна. Тонн тонноор нь гарч байгаа үндсэн орд дээр хөнгөлөлт эдлүүлнэ гэдэг утгагүй зүйл.

-Гадаад улс орнууд алтаараа валютын нөөц бүрдүүлж байгаа. Хамгийн итгэлтэй зүйл бол алт гэсэн байдал руу орсон. Ногооноор валютын  нөөц бүрдүүлэхээ больсон.

6

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хууль батлагдвал хоёр тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлнэ гэж байна.  Энэ баталгаатай юу. Монголын алтны нөөц 40 тонноор нэмэгдэх юм байна.  Валютын нөөц нэмэгдүүлэх арга  урагшлахгүй л байна.

-Монголбанк алттай байж валютын нөөцийг бүрдүүлнэ. Алтаараа барьцаалж бонд босгох боломж нь илүү болно.

5

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг алтны татварыг таван жил хөнгөлөөд, дахиад таван жил хөнгөлсөн юм. Үүгээрээ улс их хохирсон. Энэ байдалд байнгын хороо нухацтай дүгнэлт хийсэн үү. Яагаад алтны асуудал дээр хөнгөн мөчвөр хандаад байна. Улсад, ард нийтэд нялзсан зүйл байхгүй.  Алтанд хяналт тавихад хамгийн амархан зүйл гэж би боддог. Алтыг олборлох тодорхой нөөц тогтоогдсон байдаг. Авах ёстой алт, олборлосон алт хоёрыг хянаад авах боломжтой.  Валютын нөөцийг бүрдүүлэх нь зөв. Гэхдээ заавал байгалиа ухаж, экологит хохирол учруулж бүрдүүлэх гэж. Экспортоо нэмэгдүүлэх байдлаар валютаа бүрдүүлж болно. Алтыг хамгийн бага тушаасан гэж байгаа жилүүдэд гадаад валютын нөөцийг  нэмэгдүүлсэн. Алтны татварыг хөнгөлөх нь хамгийн хортой зүйл. Нэг хэсэг хүмүүст татварын хөнгөлөлтийн бэлэг барихаа хэзээ болих вэ?

-Байнгын хороо тодорхой хэмжээгээр судалж үзсэн. Алт хөтөлбөрөөр алтны олборлолтод дэмжлэг үзүүлснээс тушаалтад нь анхаараагүй. Өнөөдрийн энэ заалт бол олборлосон алтаа Монголд тушаах боломжийг олгож байгаа юм. Монгол орон алт олборлодог орнуудын нэг. Тийм учраас алтаа нөөцлөх хэрэгтэй. Монгол банк хэдий хэмжээний алтны нөөцтэй байх тусмаа улсын нэр хүнд өснө. Монгол банкны валютын нөөц нэмэгдсэн гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалт  ихээр орж ирж байсан үе.

6

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Алтны тухай хууль дээлээ солиод, нүүрээ угаагаад ороод иржээ. Алтан дээр татварын эрх зүйн өөр зүйл хийж болохгүй юу. Орон нутагт алтны сорьцыг тогтоох боломж байгаа юу.  Монгол банк арилжааны банк алт худалдан авах боломж байгаа юу?  Алт худалдан авсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Нинжа нараас хүмүүс алт худалдаж авдаг. Энэ нь Эрүүгийн хариуцлага хүлээхэд орох уу?

-Сорьцын албаны тусгай хуулиар явахаар болсон. Харин хэлэлцэх эсэх дээр эрүүгийн хариуцлагын тухай асуудлыг ярьсан.

6

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Алтанд асар их хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхээр болж байна.  Улс орны үндэсний эрх ашгийн төлөө 2008 онд та бүхэнтэй хамтраад байгалийн баялгаа тэгш шударгаар хуваарилна гээд ярьж байсан. Өнөөдөр та бүхэн эрх баригч болоод байр сууриа 180 градус өөрчилж байна. Та бүхний санаачлан баталж байсан өсөн нэмэх роялтийн татварыг тэглэхээр болж байгаа. Засгийн эрхийг бүрдүүлж байгаа “Шударга ёс” эвслээс нэг ч хүн алга. Алт олборлож байгаа гадаад, дотоодын том компаниуд үнэхээр хүчтэй юм байна.

-Монгол Улсын хөгжилтэй холбоотой асуудлыг бид ярьж байна. Өмнөх Засгийн газрын үед “Алт” хөтөлбөр хэрэгжиж байсан. Үр дүнгүй болсныг хэлж байна. Тэр үед нь яагаад холбогдох хүмүүст нь хариуцлага тооцоогүй юм бол.   Газар доорх баялгаа зөв зохистой ашиглахгүйюм бол Монгол Улсаа яаж хөгжүүлэх юм бэ.   Эрдэс баялгаа ашиглахын тулд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ёстой.

7

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Гурван жилийн өмнө Алтны татварын тухай хууль өөрчлөгдсөн. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг унагчихангуут нөгөө хуулийн төсөл багийг нь солиод оруулаад ирлээ. Энэ ямар учиртай вэ? Уул уурхайн яам гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

 7

Ийнхүү гишүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал гишүүдийг талцуулж, нэгдсэн хуралдаан ширүүхэн үргэлжилж байна.

 7

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altnii companuudiin lobby:
odoo haraad baihad ardchilsan namiinhan alttai hamgiin holbogdson geh baih ni hamgiin ih oilgomjtoi bn, omno hamtraad, dangaar baihad arai ch ingej ulaan tsaim baigaagui ene altnii hungulult urt nertei huuliig huchingui bolgoh gej mash ih ulairch bna ardchilsan namiin mash olon nuhud altnii companuudaas huvi ezemshdeg, tednees abilgal absan mun altnii lizents amrag ah duusiin ner deeree absan todorhoi haragdaj bna ard irgedee ingej doromjilj basahaa boliochee
2014-01-23
irgen:
altnii companiud huchtei yum, huuli sanaachlagchid ni shunahai yum, ard tumen huurhiileltei yum.
2014-01-23