“ЭЗХ-ийн сайд аа, замын уулзвар ярихаа боль”
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах заалтыг хэлэлцэх үед гишүүн Ц.Даваасүрэн үндсэн ордуудад татварын хөнгөлөлт үзүүлэхийг эсэргүүцэв. Тэрбээр “Бороо гоулд”-ын лобби л яваад байна гэж би хардаж байна. Валютын нөөц бүрдүүлэх гэж байна гээд алтаа хөнгөлөөд байж болохгүй. Алтны хэмжээ нь тогтоогдсон үндсэн ордууд дан гадаадын хөрөнгө оруулалттай байгаа. Манай Эдийн засгийн хөгжлийн сайд алт, замын уулзвар ярихаа боль. Экспортын орлогыг нэмэгдүүл. Алтан дээр хөнгөлөлт үзүүлснээр валютын нөөц хангагдахгүй” хэмээн зөвлөсөн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ