Гэлээ ч Ц.Мөнхбаяр буруутай

img

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт шүүхээс  21.6 жилийн ял өгч, олон нийт зөв, буруу хэмээн санал бодлоо уралдуулж байна. Онги голыг хамгаалах, сэргээх ажлаас байгаль орчны асуудалтай холбогдож эхэлсэн Ц.Мөнхбаяр гэх хүнийг өмөөрөгчид байхад түүнийг буруутгагчид ч цөөнгүй бий. Би тэр буруутгагчдын нэг. Гэхдээ үйл хэрэг бус үйлдлийг нь гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Байгаль орчин, эх орны газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө явж буй түүний үйл хэргийг үгүйсгэж, хараар будахыг хэн ч хүсэхгүй. Өөрөөр хэлбэл, түүний зорилго зөв ч түүндээ хүрэх арга зам нь буруу байсан гэсэн үг.

_

Гэвч тэр буруутай. Товчхондоо Ц.Мөнхбаяр хүчирхийлэгч. Асуудлыг хэл амаар бус хүч хэрэглэн шийдэхийг санаархдаг муу зуршилтай. Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис тоглоом биш гэдгийг тэр хэн хүнээс илүү сайн мэднэ. Өөрт нь ч, өрөөлд ч ямар хор уршиг тарихыг харуулсан гашуун туршлага түүнд бий. 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник рүү олон удаа буудаж, “аавын хаалга” татахаа шахсан. Яллах хангалттай баримт бүрдээгүй шалтгаанаар тэрбээр ялаас холуур өнгөрсөн. Үүний дараа 2011 оны зун Төрийн ордон руу сум тавьж, танхайрсан. Түүний шаардлагыг биелүүлээгүй Засгийн газарт итгэл алдарснаа сум тавьж илэрхийлсэн нь өөрөөс нь бусдад таалагдаагүй. Тэр мөн л гэм зэмгүй өнгөрсөн. Олон нийтийн төлөө тэмцэгч сэтэр нь түүнийг хамгаалсан хэрэг.

_

Ийн хүч хэрэглэж, буу зэвсэг агсдаг зуршил нь сэдэрсээр 2013 оны есдүгээр сарын 16-нд Төрийн тусгай хамгаалалттай бүсэд танхайрах үйлдлээ давтав.  Шалтгаан нь Урт нэртэй хууль буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн өөрчлөлтийг эсэргүүцсэн. Ингэхдээ бүр гранат, галт зэвсгээр зэвсэглэж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, олон нийтийн амгалан тайван байдалд заналхийлсэн. Төрийн ордон гэх саарал байшинд зөвхөн УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ажилладаггүй гэдгийг тэр мэднэ. Өчнөөн олон энгийн ажилтан тэнд ажлаа хийж буй. Түүний танхайрал зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдаагүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower"-т тэслэгч тавьж, зуу зуун хүний амь насанд заналхийлсэн. Хууль хяналтынхан Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" гэсэн гурван газраас нийт 3 буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, 9 ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлсэн байдаг. Энэ бүхний хор уршиг ямар их болохыг тэр мэдэж байсан.

_

Энэ бүхний эцэст тэр хуулийн дагуу хүртэх ёстой шийтгэлээ авсан. Олон нийтийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар ашиглаж, хадгалахыг хориглоно гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг тэр зөрчсөн. Нэг үгээр хэлбэл, хуулиар хориглосон бүхнийг тэр болон түүний хамсаатнууд үйлдсэн. Тийм ч учраас хуулийн дагуу өгөх ёстой ялыг түүнд оногдуулсан. Авлига, хээл хахуул авсан нэгэнд таван жилийн ял өгдөг атлаа газар шороогоо хамгаалсан нөгөөг 21 жилийн ялаар шийтгэлээ гэж муйхарлах хэсэг бүлэг ч бий. Гэвч Ц.Мөнхбаярын толгойлсон удаа дараагийн үйлдэл олон нийтийг үймээнд самуунд уриалан дуудах, хаа холын Африкт сонсогддог террорист ажиллагааны эхлэл болохыг ч үгүйсгэх аргагүй. Магадгүй тэр нэг өдөр “төр намайг сонсохгүй байна, иргэний дайн хийнэ” хэмээн цээжээ дэлдэж, хийрхэхээс ч буцахгүй. Тэр үед Ц.Мөнхбаярт 21 жилийн ял өгснөөс илүү, бүр асар их хор хохирол учрахыг бодох нь зүйтэй. Харин тэдэнд ял өгсөн нь олон нийтийг заналхийлж, айлган сүрдүүлэх олон үйлдлээс сэргийлэх, цаашлаад тэр бүхэнд өгөх сануулга болсон. Олон нийтийн өмнөөс дуугардаг, олныг төлөөлдөг хүн хүчирхийлэгч байх ёсгүй. Хүчирхийллээс зөвхөн хүчирхийлэл төрдөг.

_

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batbayart:
ene batbayariin umchiin gazar door alt baina geed tur n uhah geed zutgeed baival batbayar chi ch bas urvulzunu biz dee.esvel heden haltar caasnaas hudaldah uu,ugui bol uuruu uhahuu.uhaangui turtei buu barij temcehees uur yah yum .
2014-01-28
zuusardaa:
buryytai gene vv unshsan chgui yu l becheev gej xerlen guai bitgii xeden lagaanyydiin boxson door suuchaad eldev yanziin yum bich
2014-01-27
mmmmmmmmm:
herlen muu golog mini 7 uuliin tsaaguur dald or
2014-01-26
zov.:
luivarchid uheh tsag bolson shu
2014-01-25
зочин:
сэтгэдэлийг чини дэмжиж байна
2014-01-25
snsr:
эх орон газар нутгаа хамгаалах гэсэн санаа нь зөв ч үйлдэл нь буруу байна манай төр засгийн толгойд байгаа малнууд өөрсдөөсөө ичих хэрэгтэй шүү дээ. үүнээс өөрөөр яаж ч эсэргүүцлээ илэрхийлээд хэн ч тэмцлийг нь дэмжиж арга хэмжээ авахгүй байгаас үүдсэн хэрэг лдээ.монголчууд минь унтаа байдлаасаа сэрээчээ нөгөө ардчиллын алтан шонхорууд чинь газар нутгаа сэндийлээд зараад дууслааш дээ гадаадад нээсэн дансан дахь их мөнгөнүүд нь хэлээд л байна ямар ч тэнэг хүн үүнийг ойлгоно , тэд биднийг ард түмнээ юу ч ойлгохгүй тэнэгүүд гэж доромжлоод байхад бид дор дороо өнөөдрийн талхаа бодоод л байна цаана чинь эх оронд маань унаган байгаль газар доорхи баялаг юу ч үгүй гамшгийн африкийн нэг хувилбар л харагдаад байна энэ хоёр намын авлигачид бүгдийг самраад дууслааш дээ ард түмэн минь нойрноорсоо сэрээч нэгдэцгээгээч
2014-01-25
zoch:
юуны өмнө эх орон чухал шүүдээ газар нутагаа бүрэн бүтэн байлгахын тулд хийсэн тэмцэл д хэлээд яриад нэмэр байхгүй нь ойлгомжтой л байна тэхээр буу шийдэмдээ хүрэхээс өөр яах вэ олон жилийн ял өгсөнд нь бүр дургуй хүрчлээ газар шороо гамшигийн байдалтай болсон шүү
2014-01-25
луйварчан төр:
ц мөнхбаяр нарын энэ үүлдэл бол аргаа барсан хүмүүсмйн аргагүйн эрхэнд хийсэн үүлдэлхоосон буу дуугаргаж чочроосон хэрэг үүнээс болож хохирсрн иргэн албан газар байхгүй
2014-01-25
тулгаа:
шуухийн шийдвэрийг дэмжиж бна. ард тумний нэр барьсан балмад зэрлэг амьтан.
2014-01-25
zochin:
bayartsogtod 1 jiliin yal ugvul ihdeh uu bagadah uu. esvel 1jil divaajingiin suvilald yavuulii gej bodoj bna uu
2014-01-25
зочин:
хэрлэн.гэдэг хужаа үхвэл таарна
2014-01-25
зочин:
баяр цогт сэлэнгэд нуугдаж үлдсэн хужаагын хүүхэд.монгол төрд яаж шургалсаныг ард түмэн харж бна.нийтлэл бичсэн.хэрлэн цус нэгтэй дүү н сэтгүүл зүйд ямар замаар орсон болдоо
2014-01-25
zochin:
hahuuliar avsan mongoo tsugluulj say dollar bolgod obwor dansand nuusan bayrtsogtiigoo yaj c cadahgui bj eh orniihoo gazar shoroog hamgaalsan monhbayrt 21 jiliin yl ogno gedeg zasgiig barij bgaa an buyu hujaa nariin yvuulga.
2014-01-24
монгол:
хэрлээн чи алтны компануудаас хэдэн юм аваа юу? тэнэг л байна даа. өнөөдрөө бас өөрийгөө бодож байхын оронд хойч үе,үр хүүхдээ бодохгүйдээ.та, одоо энэ ус-ны асуудал, хүн төрлөхтөн,дэлхий нийтийн анхаарлыг татсан том асуудал болоод байгааг ойлгох ухаангүй, хэдэн үг холбон сараачигч юмаа даа.
2014-01-24
зочин:
эх орончдоо яллаж бгаад сэтгэл овдож бна..
2014-01-24
irgen:
ted uursduu yu gej tiim yum hiiih ve?ugui bh...neg hor orloo
2014-01-24
irgen:
ted uursduu yu gej tiim yum hiiih ve?ugui bh...neg hor orloo
2014-01-24
irgen:
ted uursduu yu gej tiim yum hiiih ve?ugui bh...neg hor orloo
2014-01-24
irgen:
7 sarin 1 nii humuusiig tegvel yaj shiitgeh ve???bas l humuusiin ajlin bair luu rairch galtavij tanhaarsan biz dee
2014-01-24
irgen:
7 sarin 1 nii humuusiig tegvel yaj shiitgeh ve???bas l humuusiin ajlin bair luu rairch galtavij tanhaarsan biz dee
2014-01-24
irgen:
7 sarin 1 nii humuusiig tegvel yaj shiitgeh ve???bas l humuusiin ajlin bair luu rairch galtavij tanhaarsan biz dee
2014-01-24
irgen:
7 sarin 1 nii humuusiig tegvel yaj shiitgeh ve???bas l humuusiin ajlin bair luu rairch galtavij tanhaarsan biz dee
2014-01-24
irgen:
7 sarin 1 nii humuusiig tegvel yaj shiitgeh ve???bas l humuusiin ajlin bair luu rairch galtavij tanhaarsan biz dee
2014-01-24
зочин:
энэ хэрлэн бишээ ли овогт бна даа аан мөнхбаяр шалдан ирсэн шалдан буцна гэдгээ мэдэж бгаа бид цөм адил шүү дээ баатар цол өгөх хэрэгтэй эх орон уул ус үр хойчоо л бодсон бна хар амь аа бодоогүй бна сири уркайн гэж хамаагүй ярьж болохгүй ээ урд хөршөөс энхийг сахиуллагчд ороод ирж мэднэ шүү мину ард түмэн мину
2014-01-24
ganga:
eruugiin gemt heregteniig eh oronch bolgoj haraad bgaa nuhuduud tur zasag huuli hynaltiin han ruu urgelj iim ulsiig turhirdag buh ued iim humuus bsan bichij bgaa zuildee neree ch tawihgui hariutsalaga bur huleehgui yduugaa tur zasag ruu aldaagaa arhind buruugaa uuruulj aygui bol ajilgui busdiin gar harsn humuus bgaadaa
2014-01-24
хүн хүн:
тэмцэлийн ганц л арга байна луйварчадын дэгэлсэн жүжэг энээдмийн сонгууль гэгч ард түмнийг хуурсан жүжгэнд бүү хууртаж оролц бид л сонгохгүй бол гүүэ очож санал өгөхгүй бол луйварчад яаахан төрийн толгойд гарах юм
2014-01-24
хүн хүн:
тэмцэлийн ганц л арга байна луйварчадын дэгэлсэн жүжэг энээдмийн сонгууль гэгч ард түмнийг хуурсан жүжгэнд бүү хууртаж оролц бид л сонгохгүй бол гүүэ очож санал өгөхгүй бол луйварчад яаахан төрийн толгойд гарах юм
2014-01-24
9999:
батэрдэнэ уянга батзандан магнай с ганбаатар авирмэд с жавхалан буянгийн жаргалсайхан нар шиг албан тушаалд худалдагдахгүй тууштай эх орончод монголд олон би ганцхан нэглэх л хэрэгтэй
2014-01-24
9999:
батэрдэнэ уянга батзандан магнай с ганбаатар авирмэд с жавхалан буянгийн жаргалсайхан нар шиг албан тушаалд худалдагдахгүй тууштай эх орончод монголд олон би ганцхан нэглэх л хэрэгтэй
2014-01-24
9999:
батэрдэнэ уянга батзандан магнай с ганбаатар авирмэд с жавхалан буянгийн жаргалсайхан нар шиг албан тушаалд худалдагдахгүй тууштай эх орончод монголд олон би ганцхан нэглэх л хэрэгтэй
2014-01-24