Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ

img

Улаанбаатар хотод барьж буй барилгын тоо нэмэгдэхийн хэрээр барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол гарсаар байна. Энэ он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж дөрвөн хүн нас баржээ. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүй зэрэгтэй холбоотой юм. Тиймээс МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар Дэд бүтцийн болон байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлжээ.

Шалгалтад нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулах юм.

Шалгалтын эхний өдөр Шангрилла Улаанбаатар ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Шангри-ла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ. Цаашид бусад байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлнэ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголын нэг иргэн:
11-11-д санал байна. өөрийн эзэмшил зөвшөөрөлтэй газраас илүү харж шуналтаж, нийтийн эзэмшил газраас хумсалж байгаа (тэр хирээрээ улсын хөрөнгөнөөс хулгайлж байгаа гэсэн үг мөн биздээ), хүний аминд хүрч байгаа барилгууд (тэнгисийн өмнөх, max-ийн гэх мэт)-ыг зүрх зориг гаргаад хууль бол чанга гэдгийг харуулаад, бу*д нь ингэж ажиллавал ийм болно гэдгийг сануулаад зоригтойхон нураагаад улсад, бу*д үзүүлсэн хохиролыг нь өөрсдөд нь амсуулаад нураагаад өгөөчээ. нөгөө талаар ийм шуналын үйл ажиллагаанд оролцсон төрийн болон аан байгууллагуудын албан тушаалтан иргэдийг шууд ажил албанаас нь зоригтойхон халж торгууль шийтгэлийг нь нээлттэйгээр нэр устай нь ажил албатай нь дэлгэн хатуу шийтгэлийг оногдуулаачээ. юуг нь хайрлаад нууцлаад байдаг юм бэ хуулийн хүрээнд хатуу баймаар байна шүүдээ
2014-01-24