“Залуу байна шүү, М.Батчимэг ээ”
Энэ долоо хоногт таван УИХ-ын гишүүний төрсөн өдөр тохиолоо. УИХ-ын дарга З.Энхболд төрсөн өдөр нь тохиож буй таван гишүүнд ангийнхнаа өмнөөс баяр хүргэж мэндчилэхдээ эрэгтэй гишүүдийн насыг хэлсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 20-нд 56 нас хүрсэн бол УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэ сарын 21-нд 47 нас, Л.Энх-Амгалан энэ сарын 23-нд 44 нас хүрчээ. Харин Д.Оюунхорол гишүүн мөн энэ сарын 23-нд төрсөн байна. УИХ-ын гишүүдийн төрсөн өдрийг хэлж байхдаа спикер будилж, М.Батчимэг гишүүний насыг 40 дөнгөж давж байгааг хэлж орхив. Тэрбээр үүнийгээ “М.Батчимэг гишүүн ээ, би таныг залуу байна гэдгийг чинь л хэллээ шүү” хэмээн алдаагаа цагаатгав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ