Хуурамч баримтаар их хэмжээний чихэр оруулахыг завджээ

img

Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт энэ сарын 07-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас хоёр вагон буюу 120 тонн чихэр, чихрийн бүтээгдэхүүнийг хуурамч гаалийн бичиг ашиглан оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, чихрийг дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь шалгалтын явцад тогтоогджээ.

Энэхүү үйлдэл нь барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувь бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн явдал гэж гаалийн албаны эх сурвалж мэдээллэв.

Иймд дээрх хууль бус үйлдэлд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алтанбулаг ...:
алтанбулаг чинь авто тээврийн боомт .энэ сэтгуулч хуухдууд анхааралтай мэдээлэлээ бичиж бай .2 вагонтой 120 тн чихэр чирээд тэнд явж байхуу???
2014-01-23
zochin:
altanbulgaar. 2.-bagon yaj orj irsen be?
2014-01-23
zochin:
altanbulgaar. 2.-bagon yaj orj irsen be?
2014-01-23
1583:
unen l baigaa daa,
2014-01-23
tsetes:
ene gaalin baitsaagchid bayar hurgi
2014-01-23