Онц байдал зарлаж магадгүй

img

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович эх орондоо үүсээд буй улс төрийн хурцадмал байдлыг энх тайванч замаар зогсоохын тулд онц байдал зарлах эсэх дээр Засгийн газрын яаралтай хуралдаан зохион байгуулсан байна. Тэрбээр жагсагчдын тэргүүлэгчидтэй уулзаж, зөрчлийг тайван замаар шийдэхэд хожимдоогүй байгааг сануулжээ.

Янукович босогчдын талтай гэрээ байгуулж, сөргөлдөөнийг зогсоох саналтай байгаагаа өөрийн албан ёсны сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Өчигдөр нэг жагсагч буудуулж амиа алдсан нь цус урсгасан хүчирхийллийг зогсоох цаг ирсэнийг сануулсан хэрэг боллоо хэмээжээ. Тийм ч учраас Ерөнхийлөгч хүч ашиглан цус урсгах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй цагдаа болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн шархдаад байна.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

билэгт:
украйн улс нэг бол оросын хараат орон болно үгүй бол хэцүү ч гэсэн тусгаар тогтнолоо олно.
2014-01-23
ulaangom:
том гурнуудийн дэлхийг хуваах тэмцэл улам шируусч бна. украйн тоглоом болж магадгуй боллоо. югослав золиос болсон. ирак ливийг барууныхан авсан. афганаар 30 гаруй жил тоглож байгаа. украйныг булаацалдсан энэ тэмцэлд манайх хэнийх нь талд байгаа вэ
2014-01-23