12 сая ам.доллар нийлүүлжээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк уг саналыг харгалзан, 12 сая ам.доллар, 53 сая юань нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш ам.доллар 1719.12 төгрөг, юань 284.21 төгрөг байна.
2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр банкууд своп хэлцлээр 71.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ