Цахилгааны төлбөрт НӨАТ нэмэгдээд 87 төгрөг 80 мөнгө төлөх ёстой

img

2010 оны 6-р сарын 1-д айл өрхүүдийн цахилгаан хэрэглэсний төлбөр 79 төгрөг 80 мөнгө, үйлдвэр, аж ахуй нэгжүүд өнгөрсөн оны 1 сарын 1-ээс мөн адил төлбөрийг нэг киловатт тутамдаа төлдөг болсон.

Иргэд, аж ахуй нэгжүүд цахилгаан эрчим хүчний төлбөрөө хангалттай төлөхгүй байгаагаас болж цахилгаан станцууд нүүрсний уурхайгаас авч байгаа нүүрсээ зээлээр авч уурхай станц иргэдийн хооронд өрйн сүлжээ үүссээр удаж байна. Энэ байдлыг бага ч гэсэн арилгах гэж 2009 оны 12 сард засгийн газраас цахилгаан эрчим хүчний тарифийг нэмэх тогтоол гаргасан.

Тогтоолоор үйлдвэр аж ахуй нэгжүүд 2010 оны 1 сарын 1-ээс 1 квт цахилгаандаа 79 төгрөг 80 мөнгө төлж эхэлсэн бол айл өрхүүд өнгөрсөн оны 6-р сарын 1-ээс цахилгаан хэрэглэсэн төлбөртөө 79 төгрөг 80 мөнгө төлж байгаа юм. Үүнээс хойш эрчим хүчний үнэнд ямар ч өөрчлөлт ороогүй байгаа. Харин иргэдийг тогны мөнгөө тушаах үед 1 квт-ыг нь 87 төгрөгөөр бодож авч байна.

Нэмүү өртөгийн албан татвар таны төлбөр дээр нэмэгдээд 87 төгрөг 80 мөнгө л болох ёстой. Үүнээс илүүг авч байвал та эрчим хүчний зохицуулах газарт хандаж болохнээ.

Жишээ нь орон сууцанд амьдарч байгаа 41 өрх сардаа 150 квт цахилгаан хэрэглэсэн бол 70 төгрөг, 250 квт хүртэл бол 75 төгрөг, 251 кватаас илүү хэрэглэвэл 79 төгрөг 80 мөнгөөр тооцож төлбөрөө хийхнээ. Харин гэр хорооллын иргэд дээрх хэмжээгээр 67-77 төгрөгөөр кватаа тооцон төлөх юм.

Харин эмзэг бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргаанжих түвшингээс доогуур орлоготой иргэд харьяа дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд хорооныхоо тодорхойлолтыг өгч цахилгаан төлбөрөө 1 квт тутамд 39-58 төгрөгөөр тооцон төлөх боломжтой юм.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ