Ерөнхий сайдын гал асаах зөвлөмж

img

Твиттерчдийн нэг өдөр нам тайван өнгөрлөө. Энэ өдрийн жиргээчдийн сэдвээс “Утаа-нээлттэй хэлэлцүүлэг” –ийг онцлохоор шийдлээ. Утааны асуудлыг хөндсөн энэ хэлэлцүүлэг нь твиттерчдийн анхаарлын төвд байлаа. Энэхүү нэвтрүүлэгтэй холбоотой шүүмжилсэн, буруутгасан олон жиргээ ар араасаа хөвөрсөн юм.

6

Нэвтрүүлгийн агуулгыг тодруулбал, Монголын Үндэсний орон нийтийн телевизийн 600- студид Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, хотын удирдлага,  утааг бууруулах агентлагынхан, эрдэмтэн судлаачдын хамтаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Мэдээж утааг гамшгийн хэмжээнд аваачсан явдал нь төр засгийн олон жилийн бодлогын урхаг. Гэвч төр засгийн утааг бууруулсангүй гэж загнадаг иргэдэд ч өөрсөдөд нь асуудал байгаа гэдгийг энэхүү хэлэлцүүлгээс харагдаж байлаа. 400 мянган төгрөгний өртөгтэй утаа бага ялгаруулдаг зуухыг 40 мянган төгрөгөөр хэдэн мянган айлд нийлүүлсэн ч утаа багассангүй гэдэг. Гэтэл эдгээр зуух худалдан авагчдын 40-50 хувь нь буруу галлагаа хийдэгт учир байгаа аж. Дэлгэцэн дээр зөв галлаж байгаа, буруу галлаж байгаа хоёр ажиллагааг харуулна. Эхнийх нь нүүрсээ, дээрээс нь модоо хийж галаа асаана. Харин буруу асааж байгаа нь эхлээд модоо асаачихаад дараа нь нүүрсээ хийнэ. Яндангаас гарч буй утаа үнэхээр ялгаатай байлаа.  Буруу галлаж байгаагаас нь баагисан хар утаа гарч буй бол зөв галласнаас нь цагаан утаа гарна. Маргаад байх зүйл үнэндээ байсангүй. Дараагаар нь албаны хүн бүгд зөв галладаг болчихвол агаарын бохирдол эрс буурна гэдгийн тооцоог харуулав.

6

Хамгийн инээдтэй гэмээр өөр зүйл гарсан нь “утаагүй зуух” худалдан авагчдын гэрт түүвэрчилсэн судалгаа хийхэд 10 гаруй хувьд өнөөх зуух нь байгаагүй гэнэ. Судлавал, олон “төслийн зуух” маань үхэр, хонь болоод хөдөө гарчихсан гэнэ. Нээрээ л хөдөө байдаг хамаатны хоёр ч айлд өнөө зуух байсан нь санаанд орох нь тэр. Уг нь иргэд маань авсан зуухаа зараад идчилгүй, мөн зөв галлаад сурчихвал утаа ч тодорхой хэмжээгээр буурч  магадгүй л шинжтэй.

7

6 Нэвтрүүлгийн дараа жиргээчид үндсэндээ хоёр хуваагдав. Маргаан ч өнөөдөр үргэлжилж байна.

Галаа зөв түлвэл утаа багасна… Утаа бага ялгаруулдаг зуухаа хотынхоон үхрээр сольсон байна шүү дээ…

"Утаа"-гаар хэлэлцүүлэг хийгээсэй гэж мөн ч хүссэн дээ. Одоо овоо мэдээлэлтэй, ойлголттой боллоо.

Алтанхуяг нүүрсээр хэрхэн утаа гаргахгүйгээр гал түлэхийг зөвлөж байна.

Оны шилдэг онигоо: Буруу галласнаас утаа буураагүй.

Утааг хэрхэн багасгах, утаа бага гаргах, зөв галлах талаар заавар бэлтгээд бээжинд аваачиж зарья, ирэхдээ тэрбумтан болцон ирнэ гээ боддоо

Ямарч бсн ЕС-н ""хөгжилтөйхөн"" лекц дууслаа.Утааг ямар нэг хэмжээгээр Багасгахад зуухаа зөв галлах хэрэгтэйг иргэд ойлгосон бол дэвшил.

Ийнхүү жиргээ үргэлжилсээр. Шүүмжилсэн, зөвтгөсөн нь хамаагүй. Гол нь галлагааны тухай сэдэв олны анхаарлын төвд орж ирлээ. Нээрээ л бүгдээрээ ядаж зөв галлачих хэрэгтэй шүү дээ.

Цахим БОЛЖМОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dfbdfbdb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24
bdfbdfb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24
zochin:
zuuhaa damlaad tsaash ny zarsan humuustei hatuu hariutslaga tootsoosoi gej bodoj baina tedneer ergej teluul, ailuud zuuh avaad chenj duudaj 250,000 tegregeer shuud gazar deer ny gereesee zardag gej neg hun yarij baisan, yalanguya bayanzurhiin 21-r horoond iim yavdal ikh bolj engersen gesen,teheer ashig honjoo hojigsodtoi hatuu temtsel yavuulj baij ted hariutslagatai bolno, hariutslaga huleej surah bolno. gereenii daguu shalgaad bugdiig butsaaj teluuleh heregtei,yasan ikh idej uuj duu*ggui uls be.
2014-01-23
kkkkk:
arhia sain uugaad bai da manaihaan tegeed iim teneg yum yariad suuj baitsgaay daa hehehe gal tulsen l bol utaa garnaa maanaguudaa yun utaagui zuuh hehe harin gauud ovoo mungu delsee dee
2014-01-23
zochin:
utaatai temtsene l geed bn yaj gallahiig zaaj temtseh l yum bna l daa. temtseye gej uneheer bodoj bgaa bol ger horoolliin ard irgediin tsahilgaanii uniig buulgahad l bolno shuu dee. ene deer yagaad anhaarlaa baga handuulaad bgaa ni sonin tegvel gal tuleed baih humuus barag bhgui bolno. suuliin uyiin usaar haldag sain tenuud olnoor bii bolson na shuu dee. tegvel utaa gej yarih yamar ch hereg bhgui. neg bol altanhuyag ta 10 odor gert amidraad zaasnaaraa zov gallaad uz dee. gal tuleh yanar bdgiig medereed avaach
2014-01-23
зочин:
бүрэн шатааж дууссаны дараа үнсийг нь авч байж дараагийн галлагааг хийх ёстой юм байна даа. манайхан галтай дээр нь дараагийн нүүрсээ хийдэг жаншилаа дагавал их утаа гарах бололтой дог шүү
2014-01-23
анхаарал:
амьдралд ойр ярилцлага болсон шүү, бид аливаа зүйлийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй байна даа өөрөөр хэлбэл монголчлох аргаа орхих хэрэгтэй болсон юм шигээ
2014-01-23