Манделагийн хөшөөг туулай доромжлов
ӨАБНУ-ын нийслэл Претория хотын Засгийн газрын ордны урд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд тус улсын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн дурсгалд зориулсан хөшөөг байрлуулсан юм.
Нельсон Мандела агсныг гараа дэлгэсэн байдлаар урласан нь түүнийг ард түмэндээ хайртайг илэрхийлсэн гэдгийг уран барималч нь нээлтийн үеэр хэлж байжээ. Гэтэл тус хөшөө сүүлийн үед хэл аманд өртөж эхэлжээ.
Манделагийн хөшөөний чихэн дотор нэгэн туулайны хөшөө хамт урлагдсан нь ийн шуугиан дэгдэх шалтгаан болжээ. Тус хөшөө 10 метр өндөр учраас чихэн дэх туулайг нь хэн ч анзаараагүй бололтой хэмээн “Associated Press” агентлаг мэдээллээ.
Уран барималч ямар зорилгоор чихэн дотор нь туулай байруулсныг мэдэхгүй ч агуу удирдагч, бидний баатрыг өчүүхэн туулай доромжилж орхилоо гэж Өмнөд Африкийн Ерөнхий сайд Данейл Малан хэлж, нэн даруй туулайны барималыг авч хаяхыг үүрэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ