“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төсөлд 1.3 сая ам.долларын санхүүжилт хийжээ

img

Хүүхдийн эсэн мэнд торних, сурч хөгжих, нийгэмшихэд чухал үүрэг гүйцэтгэдэг газрын нэг нь цэцэрлэг билээ. Нийслэл хотод 32 мянга орчим хүүхэд хүлээж авах бололцоотой 400 гаруй цэцэрлэг байдаг. Харин өнөөдрийн байдлаар 100 хүүхэд байх ёстой цэцэрлэгт 170 хүүхэд сурч хүмүүжин стандарт зөрчиж байгаа талаар нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн ярьсан.

6

 Тэгвэл манай улсад Японы хүүхдийг ивээх сан сургуулийн өмнөх болон бага боловсролыг дэмжих стратеги зорилтынхоо хүрээнд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг 2011 оноос гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Хүүхдийн халамж, хамгаалал болон боловсролын чанартай үйлчилгээг хөгжүүлж, хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн загварыг бий болгох зорилго бүхий уг төслийг Япон улсын Засгийн газраас дэмжиж нийт 1.367.229 ам долларын санхүүжилт хийжээ. Энэхүү төсөлд нийслэлийн дөрвөн дүүргийн 58 цэцэрлэг буюу 20262 хүүхэд, тэдний эцэг эх, 610 багш, 542 туслах багш болон бусад мэргэжилтэн хамрагдсан байна.

6

Эдгээрийн нэг болох БЗД-ийн тэргүүний 22 дугаар цэцэрлэг дээр өнөөдөр “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн онцлог ажлуудыг тайлагналаа. Энэхүү төслийн хүрээнд 38 цэцэрлэгт багш эцэг эхийн боловсролыг дэмжих номын сан байгуулж, тус бүрт зургийн аппарат, самбар, номын шүүгээ зэрэг хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн зургаан цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийн өрөөг 133 орчим сая төгрөгөөр засварлан сайжруулж, хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөний загварыг бий болгожээ. Ариун цэврийн өрөөний бүх хэрэгслийг хүүхдийн насны онцлог, биеийн хэмжээ, нурууны өндөрт нийцүүлжээ. Ингэснээр тэднийг зөв дадалд сургах, ахуйн аюул, эрсдэлгүй, эрүүл, тохилог, цэвэр орчинг бий болгосон гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.

6

Ц.Цэвэлмаа: Хүүхэд бүртэй тулж ажиллах боломж бүрдсэн

6

Энэ үеэр БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаатай цөөн хором ярилцлаа.

6

-“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн хүрээнд танай цэцэрлэгт ямар ажил хийгдэж байна?

-Энэ төсөл нь манай цэцэрлэгт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Үүний хүрээнд хэд хэдэн ажлууд хийж байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн сайн засаглал, цэцэрлэгийн номын сан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх авьяас хөтөлбөртэй холбоотой хүмүүжлийн эерэг аргын сургалтууд болон эцэг эхийн хамтын ажиллагаа, цэцэрлэгийн гарын авлага танилцуулга. Цэцэрлэгийн аюулгүй орчны зураглал буюу хүүхдийг аюулгүй орчинд сурч хөгжих боломжит нөхцлийг бүрдүүлэх, ариун цэврийн өрөөний төсөл гэсэн чиглэлээр өнөөдөр цэцэрлэгт  тулгамдаж байгаа олон ажилд тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

6

-Танай цэцэрлэгт одоогийн байдлаар хэдэн хүүхэд сурч, хүмүүжиж байна вэ?

-Манай цэцэрлэг 280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Гэвч нийгмийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалаад хамран сурах тойрогт 1200 хүүхэд байгаа учраас бид хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаад өнөөдөр 600 хүүхэд суралцаж байна. Анги дүүргэлт 45-50 хүүхэд.

6

-22 дугаар цэцэрлэг “Хүүхдэд ээлтэй” гэдэг тодотголтой болж, ажиллаж эхэлснээр урьдынхаасаа ямар давуу талтай болов?

-Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төслийг хэрэгжүүлснээр давуу талууд гарч байна. Өмнө нь бид анги дүүргэлт хэтэрсэн буюу олон хүүхэдтэй болохоор хүүхэд нэг бүртэй хүрэлцэж ажиллах боломжгүй байсан. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжиж бидний үйл ажиллагааг хялбарчлах оновчтой арга сонгох хүмүүст тэгш боломж олгож эцэг эхчүүдийг үйл ажиллагаанд татан оролцуулах гэх мэт олон арга зүйн шинэчлэл технологи зааж хамтран ажиллаж байгаа. Тиймээс өнөөдөр 50 хүүхэдтэй байна гэж шалтаг тоочихгүйгээр хүүхэд бүртэй тулж ажиллах арга зүйг нэвтрүүлж үр дүнг харж, хүмүүсийнхээ дунд хүртээл болгож ажиллаж байгаа нь хамгийн том давуу тал.

5

-Ер нь цэцэрлэгүүдийг ямар шалгуураар сонгосон юм бол эсвэл өөрсдөө санал тавьсан уу?

-Өөрсдөө хүсэлт гаргаагүй. Японы хүүхдийг ивээх сангийн ажилтнууд цэцэрлэгүүдээр яваад тухайн цэцэрлэгийн хандалтыг байдлыг ажигласан  байгаа юм. Жишээлбэл, тухайн цэцэрлэгийн удирдлага ажилтнуудтайгаа, багш нь хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж байгаа зэргийг нь харсан. Түүнчлэн байгууллага доторх халуун дотно уур амьсгал, эцэг эхийнх нь оролцоо ямар байдаг, ямар нэгэн дарамт шахалтгүй, хүчирхийлэлгүй орчин байна уу гээд хөндлөнгөөс нь ажиглалт хийсэн гэсэн. Тэгээд үүнд нь манай цэцэрлэг сонгогдсон байгаа юм. Энэ мэтчилэн манай хамт олны сэтгэлээсээ ажилладаг хандлагыг үнэлж сонгосон байх гэж бодож байгаа.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
enehvv japani hvvhdiig iweeh sanda mash ih bayarlaj bga manai hvvhed hud~giin 29tsetserlegt suruuliin omnoh bolowsroliig ezemshij bga manai tsetserleg enehvv hvvhded eeltei tsetserleger 3dahi jilde hamtran ajillaj bgada mash ih bayartai bga
2014-01-23
bataa:
bidnii ireedui bolson huuhduudiin mini orchin saihan baig! japanuudaas sain saihniig ni surch avtsgaaya.
2014-01-23