“Самурай” бондын хүү гэж жилд дунджаар 4.4 сая ам.доллар төлнө

img

Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан үйлдвэржилтийн төслийн дүн мэдээллийг өнөөдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Энэ ажлыг анхнаас нь ил тод, нээлттэй явуулахыг чухалчилж байна. 2013.12.23-наас 2014.01.17-ны 17:00 цаг хүртэл төслийн санал хүлээн авч, төслийн жагсаалтыг 2014.01.22-нд www.zasag.mn-д нээлттэй мэдээлсэн.

.

Нийт 1151 төсөл хүлээн авснаас 500 сая төгрөгөөс бага үнийн саналтай 381, 500 саяас 50 тэрбум төгрөгийн саналтай 728, 50 тэрбумаас дээш дүнтэй 30 төсөл байна. Хамгийн бага үнийн санал 8.2 сая, хамгийн өндөр дүнтэй санал 650 тэрбум төгрөг байгаа бол үнийн дүн тодорхойгүй 12 төсөл ирсэн аж.

Үйлдвэржилтийн төсөлд 1 их наяд төгрөг зарцуулахаа Шинэчлэлийн Засгийн газар мэдэгдсэн. Харин эдгээр төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн санал 9.8 их наяд төгрөг болж байгаа аж.

.

Төслүүдийг чиглэлээр нь ангилбал, импортыг орлох үйлдвэрлэлийн 899, экспортыг дэмжих 77, зарласан чиглэлд хамаарахгүй 175 төсөл иржээ. Салбарын хувьд, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн санал голлосон байна. Нийт төслийн 50 шахам хувь нь шинээр эхлэх, 25 хувь нь өргөжүүлэх, үлдсэн нь эхлэлийн шатандаа яваа үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан үнэлгээ, шинжилгээ хийж байна, шалгаруулалтын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байх болно гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Төслийн дэлгэрэнгүйг /энд дарж /үзэж болно. Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

.

-Үйлдвэржилтэд нэг их наядыг зарцуулахаар төлөвлөж байгаа. Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх вэ? -Үйлдвэржилтэд энэ жил нэг их наяд төгрөгийн зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс 360 тэрбумыг" Чингис" бондоос, 270 тэрбумыг хөдөө аж ахуйн салбараас, үлдсэнийг нь Японоос босгосон "Самурай" бондын мөнгөнөөс зарцуулна.

:

-Заасан хугацаанд төслөө өгч амжаагүй бол яах вэ, хугацааг сунгах уу?

-Сунгахгүй. Бид анхнаасаа л хариуцлагатай ажиллах ёстой.

.

-Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар бодитой арга хэмжээ авах вэ. Зуух тараахаас өөр ямар ажил хийх вэ?

-Утаатай тэмцэх чиглэлээр 2014-2015 онд хийх 10 гол ажлаа өчигдөр олон нийтэд танилцуулсан, бүх ажлыг эзэнжүүлж хариуцлагажуулах, явц үр дүнг иргэд шууд хянах боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Иргэн юу хийх вэ, аж ахуй нэгж юу хийх үү, нийслэл яаж ажиллах вэ, Засгийн газар ямар бодлого гаргах вэ гэдгээ тодорхой болгож байна. Тэрбум тэрбумаар хэмжигдэх их дүнтэй мөнгөөр биш сэтгэл гаргаж, оновчтой зохицуулалт, хамтын хариуцлагаар утаатай хийх тэмцлийг үр дүнд хүргэнэ. Иргэдэд мөнгө зарж авсан зуухаа бусдад дамжуулан битгий худалдаарай гэдгийг сануулж байгаа юм. Нийт 250  тэрбум орчим төгрөгийг өнгөрсөн жил зарцуулсан ч утаа арилаагүй. Утааг арилгахын тулд бид бүгдээрээ хамтрах ёстой. Санаагаар болсон ч юм уу өнөөдөр утаа эрс багассан ч юм шиг санагдаж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын бүх өрх нэг, цаг, минутанд зэрэг зөв дарааллаар галлаж үзэх туршилт хийсэн ч болж байна. Утаагүй зуухыг хэрхэн галлах талаар би өчигдөр хэлсэн. Энэ тийм жижиг зүйл биш. Уламжлалт сэтгэлгээгээр манай иргэд эхлээд мод, цаас, нүүрс гэсэн дарааллаар галаа асааж байна. Харин эсрэгээр нь нүүрс, мод, цаас гэсэн дарааллаар хийх ёстой.

.

-Цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

12

-Цалинг нэмэхээр 110 тэрбум, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр 94 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Яг хэзээнээс нэмэх  талаар тодорхой мэдээлэл өгөхгүй. Хэдэн төгрөгөөр яаж нэмэгдсэн нь тухай хүн бүрт мэдрэгдээд явна.

12

-Төрийн байгууллагуудын агентлагийн дарга нар түр орлон гүйцэтгэгч нэрээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаа. Зарим тал дээр Засгийн газар өөрөө Төрийн албаны хууль зөрчиж байгаа юм биш үү. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Түр орлон гүйцэтгэгч нар байдаг л асуудал. Хуулийн хүрээнд шийдвэрлээд хугацаа нь болсон хүмүүс жинхлээд явж байгаа.

12

-Засгийн газраас 2014 онд долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн. Гэтэл одоо долларын ханш 1700  төгрөг давчихлаа. Үүнээс шалтгаалан эдийн засагт ямар хүндрэл учирч байна вэ?

-Валютын ханш тогтворжуулах бодлого удахгүй үр дүн өгнө. Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилт ч үүнд чиглэсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд валютын ханш нөлөөлж байгаа.   Дээр дурдсан 1151 төслийг авч байгаа нь валютын ханш бууруулах нэг арга. Гэхдээ бид гал унтраах байдлаар бус үндэслэлтэй, суурьтайгаар хийнэ.  2014 онд Монголдоо бүтээцгээе гэдгийн гол санаа нь валютын ханшийг яаж тогтвортой барих вэ гэдэг рүү бодлогоо чиглүүлж ажиллаж байгаа хэрэг юм шүү дээ.

12

-2014 онд орон сууцжуулах хөтөлбөр дээр Засгийн газар ямар шинэчлэлүүд хийх вэ. Дэд бүтэцтэй амины орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулна гэж байсан?

-2014 онд аймгуудад том дэвшил гарна. Бүх аймагт 1000-аас доошгүй айлын орон сууц барих нь энэ жилийн бүтээн байгуулалтын нэг онцлог. Нийслэлд өнгөрсөн онд 21 мянган айлын орон сууц боссон бол энэ жил дээрх тоо нэмэгдэнэ. Аймаг бүрт баригдах орон сууцыг санхүүжүүлэхээр "Чингис" бондоос 150 орчим тэрбум төгрөгийг хуваарилсан байгаа. Найман хувийн зээл гарснаас хойш зээл аваад  барьснаас хойшхи барилгууд ашиглалтад ороогүй байгаа. Энэ барилгууд ашиглалтад ороод ирэхээр үр дүн гарна. Найман хувийн зээл гараад нэг жилийн хугацаа болоогүй байна. Цаашид хэрэгжээд эхлэхээр тодорхой үр дүн гарна. Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулах журмыг бид батлаагүй байгаа. Гэхдээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцуудыг найман хувийн зээлд хамруулъя гэдэг асуудлыг ярьж байна.

Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу гаргасан “Самурай” бондын талаарх сэтгүүлчдийн асуултад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хариулт өгсөн юм. 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй энэ бондын 24.3 тэрбум нь энэ оны 1 дүгээр сарын 6-нд шилжин орж ирээд байна. Үүнээс 5.7 тэрбумыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргасан баталгааны шимтгэлд төлсөн. Энэ нь 10 жилийн хугацаанд ганц удаа хийх төлбөр тул цаашид зөвхөн жил бүрийн үндсэн хүүгээ төлөөд явна. Бусад эх үүсвэртэй харьцуулахад “Самурай” бондын хүү харьцангуй бага, жилд дунджаар 4.4 сая ам.доллар л хүүгийн төлбөрт өгнө. Харин зээлийн үндсэн төлбөрийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө. Бондын үлдэгдэл хөрөнгийг Худалдаа хөгжлийн банк, ХААН банкинд байршуулсан гэв.

d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24
29 %:
29 huviin shimtgeltei samurai bond avchaad yu geed baigaan be. mongoliin banknaas zeelsen bol 15 huviin huutei l avna hsde. gamshignuudaa
2014-01-24
çî÷èí:
àëòàíõóé ëàëàð ÷è ¿õâýë òààðíà äàà. òàíàé ãàìèíãèéí àí ñºíºâºë òààðíà äàà.
2014-01-24
mandala:
монгоо багтааж ядсан гадаадын баячуудын монгийг ядуу тосовоороо осгож огох юм байна
2014-01-23
battsetseg. a:
za yahaw de boloh l bailgvi de hvn shvvmjllj baihaar oorsedoo sain hodolmoroltsgooe chi ooroo ergvv ymuu
2014-01-23
ereend dollar avaachij:
ereend dollar uani avaachij ugj hug avch irehiin orond mongol mongy bariad zolgovol dollar usuhgui
2014-01-23
5-r tsahilgaan stanci:
5-r tsahilgaan stancii . tumur zam .ene 2 ajiliig hiij guitsetgeh um bol ene zasgiin bodit ajil bolno busad ajil bol zugeerl shou
2014-01-23
өр гэх юм :
өр гэх юм огт байхгүй та бүхэн золголтоо өргөн дэлгэр амар амгалан хийцгээ ар нь түүз
2014-01-23
zochin:
57 million usd tolchood uygaa amjilttai ene ter geed erguuteed bgaan be?
2014-01-23