Цас мөсөн дээр хальтирч унасан 120 тохиолдол бүртгэгджээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн хальтиргаа гулгааг арилгах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран “Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д халтиргаа гулгаанаас болж гэмтсэн иргэдийн нарийвчилсан судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр тогтмол ирүүлдэг юм байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 оны 12-р сарын 19-нөөс 1-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд цас мөсөн дээр халтирсан, явган хүний зам дээр халтирсан, хүнтэй мөргөлдөж унасан, авто замын цас мөсөн дээр халтирсан, байгууллагын гялгар шат, довжоон дээр халтирсан, замгүй налуу газар халтирсан зэрэг нийт 226 тохиолдлын талаарх мэдээллийг ирүүлжээ.Үүнээс цас мөсөн дээр хальтирч унасан 120 тохиолдол гарсан бөгөөд тэдгээр газруудыг 1-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр цэвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ