Сочид ирсэн тамирчдад сүрдүүлсэн захиа иржээ

img

Тун удахгүй болох “Сочи”-ийн өвлийн олимпид оролцох Герман, Итали улсын баг тамирчдад заналхийлсэн захидал ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Захидалд “Яг одоо эх орондоо оч. Хурдхан. Бид та бүхнийг гэмтээхийг хүсэхгүй байна. Хэрвээ маргаашийн дотор Сочигоос явахгүй бол сонирхолтой зүйл болох болно” гэж бичсэн байжээ.

Хоёр улсын спортын байгууллага энэ талаар цагдаад болон Оросын талд мэдэгдэж, хамгаалалт гаргахыг хүсчээ. Герман улсын олимпийн хороо иймэрхүү төрлийн захидал, илгээмжийг олон оронд илгээсэн байх магадлалтай учир Оросын талыг яаралтай шалгалт явуулахыг хүсчээ. Мөн хэд хоногийн өмнө Унгар, Словений тамирчдад заналхийлсэн захидал ирж байсан юм. Унгарын тамирчдад илгээсэн захидалд “Сочигийн өвлийн олимпод очих юм бол террорист халдлагад өртөнө” гэж бичсэн байсан аж.

Энэ явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Олимпийн хорооны удирдлага нартай яаралтай хуралдаан зохион байгуулж, хамгаалалтыг хоёр дахин чангатгахыг тушаажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gdrgdrgdgd:
araich dee
2014-01-24
бату:
хойд кавказын славян биш зарим үндэстэнүүд тусгаар тогтносон улс болох гээд чадахгүй арга ядаад хийх ажил нь терроризм л болж.
2014-01-23