Улсын сайн малчин 53-аар нэмэгдлээ

img

Монгол Улсын 2013 онд ажил үйлсээрээ шалгарсан сайн малчин, улсын тэргүүний тариаланчид болон тариаланч хамт олноор шалгарсан хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ. Тэднийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хүлээн авч уулзан,  хоёр хоногийн турш үргэлжлэх ёслолын арга хэмжээний талаар танилцуулсан юм. Энэ жил 21 аймгийн 53 малчин улсын тэргүүний малчнаар тодорхойлогдсон бол 15 улсын тэргүүний тариаланч, 9 улсын тэргүүний тариаланч хамт олон тодорчээ.

Монгол Улс энэ жил түүхэндээ анх удаа 45.1 сая мал тоолуулж, мал сүрэг 5 төрөлдөө өссөн онцлогтой. Үүнээс тэмээний тоо толгой эрчимтэй өсч, 321 мянгад, хонин сүргийн тоо ямааныхаас 1 сая толгойгоор давсан тухай таатай мэдээллийг дэд сайд уулзалтын үеэр дуулгасан юм. Тэрбээр мөн 300 орчим мянган малчнаас 50 хүний ажлыг шигшинэ гэдэг амаргүй байснаа хэлж байв. Энэ жил хамгийн олон мал тоолуулсан Архангай, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгаас улсын сайн малчин олон төржээ.

Харин газар тариалангийн тухайд дэд сайд Ц.Туваан ”Энэ жилийн хувьд цаг агаарын давагдашгүй хүчин зүйлс ихтэй, хүнд жил байсан. Ийм нөхцөлд манай тариаланчид харин ч ургацаа богино хугацаанд хураан авч чадсан” гэлээ. Шагналыг маргааш 11 цагаас Төрийн ордонд гардуулах юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nymaa :
zochin chiii bichdeg mash zov gantsaara suux ewgvi baidag yumaa 2 aa suuj baimaar bna
2014-01-24
zochin:
daraa jilees ehnertei ni tsug yawuulmaar yum bnalee. hunii hudulmuriig tegsh uneleh heregtei
2014-01-23
зочин:
аятайхан тавгийн идээ засаад сүүтэй цай мөнгөн аяганд хийгээд нүнжигтэйхэн загначихгүй яав даа. наадуул чинь монголын толгой цохисон баячууд шүү дээ. олигархи биш шүү
2014-01-23