“Том” П.Сүхбатын нэрэмжит барилдаан болно
XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярыг угтан Налайх дүүрэгт энэ сарын 25-нд буюу энэ бямба гаригт “Том Сүхбат” нэрээр алдаршсан Монгол Улсын гарьд П.Сүхбатын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан болох аж. Уг барилдааныг дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа аж.
П.Сүхбат нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт бөх, Монгол Улсын гавъяат тамирчин юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ