АН-ын бүлэг “Давхар дээл”-ний асуудлаар завсарлага авлаа

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хууль  буюу “Давхар дээл”-ийг тайлах тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг ажлын тав хоног завсарлага авлаа.

Гишүүд чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн агуулгыг АН дэмжиж байгаа ч хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд санал зөрөлдөөнтэй байдал үүссэн аж. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй байх тухай хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэсэн бол зарим гишүүд батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэж санал зөрсөн байна. Тиймээс уг хуулийн төслийн хэрэгжилтийн талаарх  ойлголтоо нэгтгэхээр АН уг асуудлаар ийнхүү завсарлага авсан бололтой.  Чуулган үргэлжилж байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turiin min suld urshuu :
ali ch nam bai hamaagui bugderee l huwiin amidralaa saijruulah ermelzeltei humuus shu de ichmeer yumaa. yanaa manai ekh oron gazar nutag . dotroo batalsan sanhuugee huwaaj ideed . yanaa mongolchuudaa hezee mongol hun delhiin zindaanii uls hezee boloh bol. eswel afrik shig hezeech hugjikhgui bho . poor mongolia
2014-01-24
hurh:
zasag neg bujignaad ehelbel..ch
2014-01-24
ккккккк:
засгаар оролдох арга олж байгаа юм биздээ
2014-01-24
жоом алах нэрийдлээр гэрийг нь шатаах гэж байна:
энэ хуулийг оруулж ирэх цаг нь биш. ерөнхий хорлогч одоо алдах юмгүй гэж улс төрийг бужигнуулах сонирхолоор оруулсныг бүгд мэдэж байгаа. тайван тогтвортой урагш явмаар байна. монголчууд өчнөөн бужигнаж төр засгаа солилоо гээд хождоггүй хохирдог. санал хураалтаар оруулахад маргаашаас нь солино гээд л үзнэ.сул гишүүд эсрэг санал өгч өөрсдийнхөө хүнийг зүтгүүлэхийг бодно. ингэж бужигнуулж яахийм бэ. муу хар пяздуу ан-ын нэрээр 2 удаа ерөнхий сайд,2 удаа ерөнхийлөгч болчхоод өөрөө юу хийсийм. авилгатай тэмцэнэ гээд улс төрийнхөө өрсөлдөгчөө шоронд хийснээс хажууд байгаа нууцаар дэмжээд яваа м.энхболд, жунай ,барсболдыг яагаад шалгуулахгүй заваараад байгаам бол. дэмий чалчигч шоучин гэдгийг ар монгол тэр чигтээ ойлголоо. одоо ман-тай нэгдэж өөрсдийгөө нугсалах гээд их заваарч байна. муу үг модон улаатай гэж хийсэн үйл толгой дээр ирэх бийвий
2014-01-24
лхагва:
албан тушаал мөнгөний хойноос үхэтлээ зууралдаж таван өдөр үгэнд орж өгөхгүй байгаа намын нөхөдөө жаал жанчиж байгаад санснаараа болгож таарна уг нь ухаантай болоод улс ороноо гэсэн сэтгэл байвал өнөө маргаашын ялгаа үгүй мэт.юм үзсэн юмшиг байл даа манайхаан өмнөөс чинь ичээд байх юм 16 оны сонгууль удахгүй болно шдээ%
2014-01-23
ардчилагч:
уих-ын гишүүн дээр нь сайд албан тушаал нь амь заяа биш бол дан дээлтэй байлдаа. сайдыг хийчин хүмүүс олон байна даа. өөрсдийгөө бшш төвийлгэлдээ. та нараас бусад нь юу ч чаддаггүй мал юм уу????????????????????
2014-01-23
gerel:
huuli batalsan bol ter odroos ni heregjuuleh heregei hoishluulna gedeg chini hugatsaa hojij mongoo idej amjih gesen sanaa
2014-01-23
зочин:
aлбан тушаал эрх мэдлийнхээ төлөө юуг ч хайрлахгүй нөхдүүд бол ан намынхан
2014-01-23
hulchgaruud:
uursduu ogtsrono gej aij hoishluulav
2014-01-23
okok:
tiim shuu dee huu
2014-01-23
anman:
davhar deel bish hantaaz shuu dee. hantaaz tailah
2014-01-23
иргэн:
ерөнхийлөгчийн санаачилгыг хамгийн түрүүнд эсэргүүсэн улс төрийн хүчин бол ан
2014-01-23